БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Орос Украин руу цэрэг оруулж магадгүй

ОХУ-ын Холбооны зөвлөл Украины улс төр нийгмийн нөхцөл байдыг тогтворжуулахын тулд Оросын зэвсэгт хүчнийг тус улсад оруулах гэсэн Ерөнхийлөгч Владимир Путины хүсэлтийг санал нэгтэй хүлээн авсан байна.
Үүний гол шалтгаанаа энэ баримт бичигт Украинд нөхцөл байдал төвөгтэй болж ОХУ-ын иргэд болоод, украины нутагт алба хааж байгаа оросын цэргийн бааз дахь албан хаагчдын амь насанд аюул учирч байгаа нөхцөл байдал хэмээн тайлбарлажээ.
Гуравдугаар сарын 1-ний оройн 19,30 цагт сенат ээлжит бус хуралдаан хийж Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжсэн байна. Сенатын хуралдаан үүгээр өндөрлөсөнгүй. Хуралдаанд Холбооны зөвлөлийн орлогч Юрий Воробьев АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн “Орос үүнийгээ өндөр үнээр төлөх болно”, “Оросын ард түмний шууд өдөөн хатгалга”, “Шууд заналхийлэл” гэсэн мэдэгдлийг танилцуулсан байна. “АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама улаан шугаман дээр гарч ирлээ” гэжээ.
ОХУ-ын Холбооны зөвлөлийн шийдвэрийг Европын орнуудын гадаад хэргийн сайд нар нухацтай авч үзэж байна. Британийн гадаад хэргийн сайд Уильям Хейг Оросын үйл ажиллагааг Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд учирч байгаа “бодитой аймшигт аюул” гэжээ. Шведийн гадаад хэргийн сайд твиттертээ “Оросын цэргийн довтолгоо нь олон улсын эрхзүйг зөрчиж европын аюулгүй байдалд аюул учруулж байна” гэж бичжээ.
Оросын цэрэг Украинд орох гэж байгаатай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл орой болсон хойно шуурхай зөвлөгөөн хийсэн байна.
orosuud zvgeer bsan ukrainiig ingej bloxgvishde yamar shaltag bga yumve manaixan jooxon ch gesen nedlegtei bat
Nato-giin nohoinuud yu hiij chada yum, americiin gar hul bolohoos hetrehguie, holbooton gegdeed baisan usa araaraa taviulj shivshigee hutgaj odoo bas bolooguie l baina u?

ОХУ-ын Холбооны зөвлөл Украины улс төр нийгмийн нөхцөл байдыг тогтворжуулахын тулд Оросын зэвсэгт хүчнийг тус улсад оруулах гэсэн Ерөнхийлөгч Владимир Путины хүсэлтийг санал нэгтэй хүлээн авсан байна.
Үүний гол шалтгаанаа энэ баримт бичигт Украинд нөхцөл байдал төвөгтэй болж ОХУ-ын иргэд болоод, украины нутагт алба хааж байгаа оросын цэргийн бааз дахь албан хаагчдын амь насанд аюул учирч байгаа нөхцөл байдал хэмээн тайлбарлажээ.
Гуравдугаар сарын 1-ний оройн 19,30 цагт сенат ээлжит бус хуралдаан хийж Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжсэн байна. Сенатын хуралдаан үүгээр өндөрлөсөнгүй. Хуралдаанд Холбооны зөвлөлийн орлогч Юрий Воробьев АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн “Орос үүнийгээ өндөр үнээр төлөх болно”, “Оросын ард түмний шууд өдөөн хатгалга”, “Шууд заналхийлэл” гэсэн мэдэгдлийг танилцуулсан байна. “АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама улаан шугаман дээр гарч ирлээ” гэжээ.
ОХУ-ын Холбооны зөвлөлийн шийдвэрийг Европын орнуудын гадаад хэргийн сайд нар нухацтай авч үзэж байна. Британийн гадаад хэргийн сайд Уильям Хейг Оросын үйл ажиллагааг Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд учирч байгаа “бодитой аймшигт аюул” гэжээ. Шведийн гадаад хэргийн сайд твиттертээ “Оросын цэргийн довтолгоо нь олон улсын эрхзүйг зөрчиж европын аюулгүй байдалд аюул учруулж байна” гэж бичжээ.
Оросын цэрэг Украинд орох гэж байгаатай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл орой болсон хойно шуурхай зөвлөгөөн хийсэн байна.
0 Сэтгэгдэл
2014.03.05
2014.03.03
























