Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ХОНХНЫ БАЯРТАА 300-600 МЯНГААР ДУУЧИН УРИХ НЬ
Хэдхэн жилийн өмнө хонхны баяртай холбоотой дуу дуулдаг уран бүтээлч цөөн байлаа. Хаврын урь орохтой зэрэгцээд л тэдний сезон эхэлдэг тул амандаа орсон тоогоо хэлчихээд гэдийгээд суучихдаг байв. Бараг л Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ ганцаараа ноёлдог байсан гэхэд дэгсдүүлсэн болохгүй.

Овоо гэгч нь мөнгө халааслачихдаг байсан болохоор нийтийн, рок попынхон тэр бүү хэл хип хопчид хүртэл өөрсдийн гэсэн хонхны баярын дуутай болсон. Тиймээс гарын арван хуруунд багтахаар цөөн биш “Дижитал” хамтлагийн “Мөнгөн хонхны баяр”, Мөнхбат, Үүрээ нарын хамтарсан “Зүрхэнд эгшиглэх хонхны дуу”, “Номин талст” хамтлагийн “Сүүлчийн хонхны дуу”, Хип хопчдын хамтран дуулсан “Хонхны дуу”, “Мөнхийн реп” хамтлагийн “Мөнгөн хонхны дуу”, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, С.Сэрчмаа, BX нарын хамтран дуулсан дуу, “Хурд”-ынхны гээд олон дуунаас сонголтоо хийх боломжтой болсон байгаа.

Тиймээс ЕБС гэлтгүй их, дээд сургуулиудын удирдлагууд сургуулийнхаа нэр төр, цар хүрээг бодож мөнгөн хонхныхоо баярын арга хэмжээнд гар таталгүй дуучдыг урьж, хэлсэн мөнгийг нь тоо ёсоор нь өгдөг болсон билээ. Ямартай ч энэ жилийн хувьд дуучид маань нэг дуугаа 300, хоёрыг дуулуулбал 600 гээд өөр өөрсдийн ханшаа тогтоож, эхнээсээ урилга заллагад дарагдаад байгаа гэнэ шүү.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан