Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Виктор Янукович: Путиныг чимээгүй байгааг би гайхаж байна


Украины түлхэн унгаагдаж, эх орноосоо зугтаасан ерөнхийлөгч Виктор Янукович хоёрдугаар сарын 28-ны өдөр Оросын Ростов-на-Дон хотноо хэвлэлийн хурал хийлгэхдээ Украины шинэ засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд Оросын эрх баригчидаас  хамгаалал эрсэн байна.  Орос ч үүнд нь зөвшөөрсөн хариу өгсөн гэнэ.
Хэвлэлийн бага хурлыг “Би-би-си” агентлаг, РБК, “Российская газета” шууд дамжуулжээ. Хэвлэлийн хурлын эхэнд Янукович улс орно аврахын төлөө, эх орондоо юм хийж чадаагүйнхээ төлөө украины ард түмнээс уучлал гуйсан байна. Тэр бас сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ дуулгажээ. “Хэлэлцээр санал зөрүүтэй байснаас болоод би гарын үсэг зураагүй. Харин сөрөг хүчнийхэн зурсан. Энэ бол чухал баримт. Гэвч сөрөг хүчнийхэн шаардлагыг минь хүлээн аваагүй” гэсэн байна. “Хэн ч намайг түлхэн унагаагүй. Миний амь насанд аюул учраад байсан болохоор л би Украиныг орхиж гарсан. Би хаашаа ч зугтаагүй, зүгээр л Киевээс Харьков хот руу явсан. Намайг Киевт байхад над руу автомат буугаар буудсан” гэж эх орноосоо явсан шалтгаанаа тайлбарлажээ. Дараа нь тэр Луганск руу ниссэн ч нисдэг тэргийг нь нэвтрүүлээгүй  болохоор Донецкт бууж машинаар Крымд ирсэн гэнэ.
Түүний хэлснээр бол “Украины засгийн эрхийг украины цөөнхийг төлөөлж байгаа фашист хийрхэлтэй залуучууд булаан авсан” гэнэ. “Барууны хариуцлагагүй бодлогын уршгаар украинд улс төрийн хямрал болж байна” гэсэн байна.
Тэгэхээр ийм хүчирхийллийг нэн яаралтай мөрдөн шалгаж бүх барилга, талбайг чөлөөлөн зэвсгийг нь хураах ёстой. “Киев болон бусад хотуудад хэвийн амьдралыг нь эргүүлж авчрах ёстой” гэж тэр хэлжээ.
Тэр бас “Украинд бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагатай” гээд “Ойрын үед бүх нийтийн санал асуулга явуулж ард нийтийн төлөөлөл, нийгэмлэгүүдийг оролцуулах ёстой. Ямар ч тохиолдолд ийм санал асуулга нь туламдсан асуудлыг шийдэх, улс орондоо Үндсэн хууль, төрийн байгууламжуудыг сэргээхэд маш чухал” гэсэн байна.
Харин Крымд болж байгаа үйл явдлыг тэрээр Киевт болсон төрийн эргэлтийг зөвшөөрөхгүй байгаагийн илэрхийлэл, Крымчүүд үндэсний үзэлтнүүд, банкерчуудад захирагдахгүй гэдэгт итгэлтэй байна гэжээ.
“Одоо Крымд болж байгаа үйл явдал бол дээрэмчдийн төрийн эргэлтийг, Киевт болж байгаа үйл явдлыг эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл” гэж Янукович хэлсэн байна.
Украины унагаагдсан ерөнхийлөгч энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг дуугүй байгаад гайхаж байгаагаа бас хэлээд авчээ.
Харин өөрийг нь эрэн сурвалжилж байгаа тухайд намайг Киевээс Харьков руу машинаар явж байхад машин руу нь автомат буугаар буудсан. Ингэхээр нь Луганск руу явахаар шийдсэн. Тэгээд Крымд машинаар ирсэн гэсэн байна. Өөрт нь, гэр бүлд нь ийн аюул заналхийлсэн учраас тэр ингэж явжээ. Харин Ростов-на-Донд тэр хуучин найзындаа хоргодож байгаа гэсэн байна.
Тэр амь насыг нь хамгаалахад тусалж байгаа жинхэнэ орос эх орончийн ачаар Орост байна даа гэжээ.
Тэрээр Орост ирээд Путинтай утсаар ярихыг хүссэн ч барааг нь ч хараагүй гэсэн байна. “Бид уг нь уулзаж өнөөдөр бий болоод байгаа нөхцөл байдлын талаар ярилцмаар л байна” гэжээ. Тэгээд Украинд бий болоод байгаа нөхцөл байдлын талаар Путин одоо болтол таг чиг байгаад гайхаж байгаагаа хэлсэн байна. “Владимир Владимирович Путины занг мэднэ. Гэхдээ л би түүнийг өнөө болтол чимээгүй байгаад гайхаж байна. Энэ л асуудал” гээд “Орос ямар нэг зүйл хийх ёстой гэж би үзэж байна” гэжээ.
Украинд болж байгаа үйл явдалд ичиж байна уу гэсэн асуултад “Тийм ээ ичгүүртэй байна” гээд украины ахмадууд, ард түмнээсээ уучлал гуйгаад улс орондоо тогтвортой байдал бий болгох, эмх замбаарагүй явдлыг таслан зогсооход  “Даан ч хүч хүрэхгүй байна” гэсэн байна. Тэр бас  тусгайгийн “Беркут”-ын дайчидтай уулзаж болоод өнгөрсөн явдлын тухайп тэднээс уучлал гуйсан гэжээ.
Төгсгөлд нь Янукович өөрийн нь  болоод гэр бүлийнхний нь аюулгүй байдлын баталгаа өгвөл Украинд эргэн очно гэсэн байна. Харин тэр оросын зүгээс цэргийн ажиллагаа хийх талаар хүсэхгүй байгаагаа “Ямар нэгэн цэргийн ажиллагаа энд хэрэггүй гэж би үзэж байна. Цэргийн тусламж авахыг би хүсэхгүй байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
oros ch delhiid hytadtaigaa hamt l 2 uulaa uldleedee denduu tom moroodoj bas denduu deerengui zan gargah gej bgad oorsdiigoo hench bish bolgoloodoo heree medej bas tom n hucheer busad ulsiig ezlej boldogui gedgiig neg uzuulj bna daaoros odoo zevseg tehnikeeree hotsrogdoj bga shtee ediin zasag n hurtel Krime gedegeesee bolj hymarch ehleed bna chaavaasdaa
oros ch delhiid hytadtaigaa hamt l 2 uulaa uldleedee denduu tom moroodoj bas denduu deerengui zan gargah gej bgad oorsdiigoo hench bish bolgoloodoo heree medej bas tom n hucheer busad ulsiig ezlej boldogui gedgiig neg uzuulj bna daaoros odoo zevseg tehnikeeree hotsrogdoj bga shtee ediin zasag n hurtel Krime gedegeesee bolj hymarch ehleed bna chaavaasdaa
amerikuud yaj ch chadxgyi l dee xaramsaltai ni ted bol zygeer l xynii garaar mogoi bariuldag delxiin xamgiin xugiin uls shyy dee ynendee..
heterhii aimhai amia bodson archaagui bdal ni iim ur dund hurgelee de. buh uneniig ard tumendee heleh yostoi bsan. mun huviin hurunguu ard tumniihe tuluu handivlana gesen bol demjleg avah ch bsan bj magadgui. gehdee ami nasiig ni avarsan PUTINd talarhah heregtei. yamarch gesen huuli yosnii turiin terguun ni uchraas ter ergej ochno. banderchuudiin ue udahgui duusch ergeed yanukovich erh barih biz. OROS ULSAD, PUTIND odoo mash ashigtai ue irlee. KRIMEA-g avaad deeress ni UKRAINIIG hedhen sariin daraa buulgaj avna. ted uursduu guigaad irne.
Uls ornoo ger buleesee door uneldeg ene hun udirdagch mun uu.Tamiin haalga oirhon baina shuu.
УРВАГЧ
Uls ornoo hiyamrald oruulchihaad amia bodson archaagui *****, eh oron undesnii aiyulgui bsidlyg hangah tsereg armi gej baidag yum, Orosoos huuguud garga, busad archaagui turiin terguunuuded surgamj bolgo
Ямарч хэрэггүй ганц хүнээр Путин яах ч юм билээ.Оросуудын хамар дор нь Америкууд ирлээ дээ.Одоо хойд Солонгосууд шиг л хий цэргийн сургууль хийгээд байхаас яахав.
amerikuud yaj ch chadxgyi l dee xaramsaltai ni ted bol zygeer l xynii garaar mogoi bariuldag delxiin xamgiin xugiin uls shyy dee ynendee..
Хамгийн их уншсан