БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Европын парламент дахь Словенийн гишүүн хээл хахуулийн хэргээр ял авлаа
Британийн
“Sunday Times” сонинд Европын холбооны хууль тогтоомжийг өөрчлүүлэхээр
хээл хахууль санал болгосон бол авах байсан талаар мэдэгдэл нь гарсны
дараа буюу мягмар гарагт Словенийн шүүхээс Европын парламентийн гишүүн
асан Зоран Талер /Zoran Thaler/-т шоронд хорих ял ногдууллаа.
Словенийн шүүхээс тус улсын гадаад харилцааны сайдын албыг хашиж байсан Зоран Талерт 30 сар шоронд хорих, 32250 еврогийн торгууль төлөх, төрийн албанд 5 жилийн хугацаанд ажиллах эрхийг хасах ял ногдуулсан байна.
Хэдий тийм ч, тус улсын шүүгч Ирина Склуж /Irena SkuljGradisar/-ийн хэлснээр Зоран Талер долоо хоногийн амралтын өдрүүдийг л зөвхөн шоронд өнгөрүүлэх ажээ.
Зоран Талер болон Европын холбооны парламент дахь бусад улсын хэд хэдэн гишүүдийн хууль бус үйлдлийн талаар Британийн “Sunday Times” сонинд нийтлэгдсэний дараа буюу 2011 оны 3 дугаар сард тэрээр албан тушаалаасаа огцорсон юм.
Европын холбооны парламент дахь авлигыг илчлэх зорилготой халхавчлагдсан сэтгүүлчдэд “хээл хахууль авч лоббидуулахадбэлэн байсан талаар ам алдсан” юм.
Словенийн гадаад харилцааны сайдаар 1995-97 онд ажиллаж байсан Зоран Талер нь уг хээл хахуулийн асуудалд өөрийгөө буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд өнгөрсөн сард прокуроруудтай ялыг хөнгөрүүлэх талаар тохиролцоо хийсэн юм.
Тэрээр шүүхээс өршөөл хүсч, өөрийн хэлсэн үг нь “гэмт хэрэг” болсонд гэмшиж байгаагаа илэрхийлсэн талаар Словенийн мэдээний агентлаг мэдээлсэн юм.

0 Сэтгэгдэл