УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Замын гарц дээр хүүхдээ эсэн мэнд төрүүлжээ
Хөл хөдөлгөөн ихтэй Нью-Йоркийн гудамжинд, бүр тэр тусмаа замын явган хүний гарц дээр нэгэн эх амаржиж, америкчуудыг гайхашруулаад байна. Полли МакКорт хэмээх 39 настай эмэгтэй хариугүй төрөх гээд өвдөж байх үедээ байрныхаа хаалгачаараа туслуулан такси барих гэж оролдсон ч арай гэж олдсон таксинд нь өөр нэг эмэгтэй өрсөөд суучихсан гэнэ. Ингээд дахиад такси барих гээд байрныхаа хажуугийн замын уулвар руу дөхөж байтал хүүхдийнх нь толгой хариугүй цухуйгаад иржээ. Ингээд эмэгтэй зам дээр хүүхдээ төрүүлэхээс аргагүй болжээ. Азаар гудамжаар явсан хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд түүнд туслаж, өмсч явсан хувцас, цамц, ороолт зэргээ өгч, хүүхдээ төрүүлэхэд нь туслажээ. Эмэгтэйн нөхөр уг нь гэр рүүгээ яарч явсан ч замын түгжрэлд ороод оройтож ирсэн байна. Түүнийг ирэхэд эхнэр нь аль хэдийнэ газарт хэвтчихсэн хүүхдээ төрүүлчихсэн байж. Гудамжинд амаржихаас өөр аргагүй болсон бүсгүйд туслахаар ойр хавьд байсан хүмүүс бүгд 911 руу утасдаж, түргэн тусламж хүссэнээр хүүхдийг төрөөд удаагүй байхад эмч мэргэжилтнүүд ирж, эх хүүхэд хоёрыг авч явжээ. Замын гарцан дээр эсэн мэнд төрсөн хүүхэд нь охин бөгөөд эх хүүхэд хоёр хоёул маш сайн байгаа гэнэ. МакКортынх бяцхан охиндоо Изабел хэмээх нэр хайрласан нь түүнийг төрөх гээд сандаргаж байх үед өмсч явсан хүрмээ тайлаад өгсөн сайхан сэтгэлт эмэгтэйн нэр гэнэ.

0 Сэтгэгдэл