Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Плющенкогийн нурууны зургийг олон нийтэд харуулав
Оросын уран гул­галтын нэрийн хуу­дас болсон Евгения Плющенког спорт сонирхогчид ан­дахгүй. Орост зо­хиогд­сон өвлийн XXII олимпын түү­хэнд түүний нэр тодоос тодоор би­чиг­дэж үлдэнэ гэсэн олон хүний итгэ­лийг зүтгэлээр мя­лааж чадаагүйдээ олимпын аварга урам муутайхан байгаа.

Дээрээс нь олон нийтийн шүүмжлэл түүнд төдийгүй ойр орчимд нь байгаа хүмүүст эмзгээр тусч буй бололтой. Оросын телевизийн од Ксения Собчак олон нийтийн сүлжээнд “Плющенкогийн нуруу” хэмээн энэхүү зургийг тавьжээ. Уг зургаар бол Плющенко нурууны хагалгааны том сорвитой, түүнийхээ ойр орчимд илт том хавдартай  байгаа юм. Собчак “олимпын аваргын нуруу” хэмээн зургандаа тайлбар өгсөн бол  түүний дор “Ийм хагалгааны дараа талбайд гарч байдаг. Үнэхээр тамирчин хүн юм даа”, “Плющенко үргэлж Ягудинаас хэдэн үе дээр байсан”, “Одоо түүний талаар элдвээр бичихээ болъё оо”, Бид түүний бие муу байгааг харсан. Түүнд итгэж байна” гэх зэргээр сэтгэгдлүүд цуварчээ. Харин зарим нь “энэ бол зүгээр өөрийгөө өмөөрөх гэсэн пиар. Түүнд эх орноос нь илүү нэр төр нь эрхэм байдаг”. “Үнэндээ түүнд бүх медаль бий. Тиймээс өөр хэн нэгэнд зайгаа тавиад өгөх байсан юм” гэх зэргээр шүүмжилсэн байна.

Плющенко Сочигийн мөсөн талбайд богино үзүүлбэрийн төрөлд гарч чадаагүй тэмцээнээ өндөрлүүлсэн. Түүний нурууны гэмтэл сэдэрсэн учраас ирэх сарын 2-нд хагалгаанд орох болсон талаар эмч нар нь мэдээлэл өгсөн билээ. Хэдийгээр Плющенко зодог тайлна гэдгээ мэдэгдэж байсан ч Өмнөд Солонгосыг 2018 онд зорихгүй гэж албан ёсоор хэлэхгүй байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан