ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
ХЗДХ-ийн сайдыг танилцуулах саналыг УИХ-аар хэлэлцсэнгүй
Сэлбэ голын эргээр 2 метрийн өргөнтэй явган хүний зам барина
Аравдугаар сар-Хөхний хорт хавдартай тэмцэх сар
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Тайлбаргүй
Монголын баг тамирчид “Гоёл Кашмер”-ийн ёслолын хувцсаар “Милан–Кортина 2026” өвлийн олимпын нээлтэд алхана!
Биднийг бас хөөх үү? Бид олуулаа
Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө
Дэлхийн телевизүүдийн чиг хандлагыг ярьснаас өөрсдийгөө ярьсан нь дээр дээ
Монголын телевизийн уран бүтээлчид өнөөдөр Дэлхийн телевизүүдийн чиг хандлага гэсэн сэдвийн дор “Монголын телевизүүдийн чуулган” хийж байна.
Нэгэнт л монголчууд эрх барьж байгаа намын мэдлийн, түүний үзэл суртлын зэвсэг болсон ганц телевизтэй байсан цаг ард хоцорч ургальч үзэл дэлгэрсэн цаг үед амьдарч байгаа болохоор олон телевизтэй болж үзэх юм ихтэй байгаа нь нэг талаар аз.

Олон улсын ч гэж болох энэ арга хэмжээнд олон улсын нэр хүндтэй телевизийн контент нийлүүлэгчид болох Warner bros, Walt Disney, Sony, Bomanbridge, IMG, ITV, Endemol зэрэг компаниуд хүрэлцэн ирж туршлагаасаа хуваалцан Монголын телевизүүдэд тулгамдаж байгаа асуудлуудын талаар нээлттэй чуулж байгаа гэнэ.
Энэ бүхнээс харахад энэ удаагийн энэ том чуулга уулзалт телевизүүдийн контент бэлтгэх асуудлыг илүүтэй хөндөх бололтой.
Энэ хурал чуулга дээр хэлж байгаагаар өнөөдөр монголд үндэсний 187 суваг бий болоод гуравхан сая хүнтэй жижиг зах зээлээ булаалдан амь тэмцэж байгаа үед үүнийгээ л, өөрөөр хэлбэл цаашид хэрхэн амь зуухаа л ярьж байгаа нь энэ юм байх.
Энд ярьж байгаагаар бол манай нэг телевизийн дундаж үзэгчийн тоо 5000 хавьд эргэлдэж байдаг бололтой.
Монголын Мэдээлэл технологийн харилцаа холбооны зохицуулах газрын зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ уг нь санаа нь зөв байж ч болох. Монголчууд угаасаа өөдрөг үзэлтэй болохоор балчир хүүхэд хүртэл аваргын тухай ярьж мөрөөддөг гэдэгтэй л адил зүйл болов уу.
Нөгөө талаас угаасаа чадавхи чалх муутай хэдэн телевизээ ийм байдлаар, өөрөөр хэлбэл оюуны өмчийн талаас нь шахаж байгаад цэгцлэх гэсэн ч бодлого байж болох юм.
Уг нь манайд өнөөдөр телевиз гэдэг ерөөсөө хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг зориулалтаасаа бүр гажаад ёс зүй, мэргэжлийн ямар ч үнэргүй хэн дуртай хүний л юу хамаагүй ярьж байдаг, гудамжинд тавьсан индэр шиг болчихоод байгааг хамгийн эхлээд ярьж баймаар санагдана.
Үнэндээ өнөөдөр монголын телевизүүдэд техникийн болоод уран бүтээлийн ямар ч стандарт, ёс зүй гэж байхгүй байгаа. МТХХЗГ телевиз байгуулах зөвшөөрөл өгөхдөө техникийн хэдэн шаардлага тавьж байгаа ч энэ нь эфирийн тухайд биш зөвхөн хэдэн аппарат тоног төхөөрөмжөөр хязгаарлаж байгаа нь нууц биш. Үүнээс болоод үзэгчид саамайсан дүрс үзэж, телевизорынхоо удирдлагыг барин дууны техникч хийж байгаа нь үнэн.
Өөрөөр хэлбэл монголд телевизийн дүрсний болон дууны ямар ч стандарт шаардлага байхгүй. Нэг сувгаас нөгөө рүү солиход бүү хэл нэг телевизийн нэг нэвтрүүлэг дотор дууны түвшин өөр өөр байх нь энүүхэнд.
Тун удахгүй телевизүүд тоон системд орох гэж байгаа өнөө үед энэ мэт үзүүлэлтийг уг нь цэгцэлж баймаар байхад дэлхийн телевизийн хөгжлийн тухай ярьж байгаа нь хэр зохистой юм бол.
Дээр нь манай телевизүүдийн уран бүтээлийн чанар ямар байгаа билээ. Санхүүгийн хувьд амьдрах чадвар нь ч яахав хөрөнгө мөнгөтэй бэл бэнчинтэй хүмүүсийн ивээл дор болоод байдаг юм гэхэд телевиз гэдэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нөгөө талаасаа урлаг.
Муухан жүжиг тавьсан театр үзэгчдээ алддаг нь жам. Гэтэл манай телевизүүд хэдэн үзэгчтэйгээ ч мэдэхгүй зүгээр л хожим сонгууль болоход хэрэгтэй гээд гайгүй царай зүстэй ч хэлээ зажилсан хэдэн хүүхэн авчраад үзэгчдээ доромжлоод байх нь ямар юм бол. Энэ бүхнээ эхлээд ярьж болоогүй юм болов уу гэж бодогдох.
Үзүүлж байгаа уран бүтээл нэвтрүүлгийг нь больё гэхэд хөтлөгч, нэвтрүүлэгчийнх нь яриа хэллэг арай л хэтрээд байгааг хэн анзаарч байна вэ. Манай телевизүүд нэгэнт л улстөрчид, биенесменүүдийн гар хөл болж байгаа болохоор тэд нь хөрөнгө мөнгөө хэмнэх гээд мэдээллийн алба нь ахлах редакторгүй, телевиз нь ерөнхий редакторгүй хэдэн уран бүтээлч, сурвалжлагч нь өөрсдөө л бүхнийг амжуулж байгаагаас ямар ч хяналтгүй, сонин шиг хэдэн гар дамждаггүй хар үгээр хэлэхэд тухайн сэтгүүлч сурвалжлагчийн үзэл бодол, хар яриа яваад байгаа нь нууц биш.
Ингэхээр л угаасаа суурь боловсрол, мэдлэг чадвар муутай хэдэн сэтгүүлч олж ирсэн ганц мэдээлэл, өгүүлбэрээ “хавагнуулах” гээд нэг өгүүлбэрээ хэд давтаж байгаад арай гэж 30 секунд, нэг минутын мэдээ болгож байгаа. Нэвтрүүлэг нь ч гэсэн ялгаагүй.
Дээр нь манай телевизүүд дүрсний үзүүлбэр талаасаа дэндүү хоцрогдож мэргэжлийн чиг баримжаагаа хэдийнээ алдсан. Хуучин цагт зөвхөн ЗХУ-д оператор бэлтгэдэг байсан цаг ард үлдэж үндэсний их дээд сургуулиуд үндэсний боловсон хүчин бэлтгэж байгаа нь сайн ч төгсгөн гаргаж байгаа мэргэжилтнүүд нь чадваргүй. Үүн дээр телевизүүд мөн л хөрөнгө мөнгө, орон тоо хэмнэх гээд найруулагч, эвлүүлэгчгүйгээр ажиллаж, хэдэн сурвалжлагч, оператороороо эвлүүлэг хийлгэдгээс тэд нь авчирсан хэдэн дүрсээ ар өвөрт нь оруулах төдийгөөр аргалж байгаа. Өнөөдөр манай телевизүүдийн дүрс эвлүүлэг гэж мэргэжлийн үнэр ч байхгүй, жирийн үзэгчид хараад уур нь хүрэхээр болсон нь нууц биш. Мэргэжлийн найруулагчтай телевиз өнөөдөр хэд байна вэ, үүнийг МТХХЗГ мэдэж байна уу.
Телевизийн нэг мэдээ урьд цагт 7-8 хүний гар дамжиж сая бэлэн бүтээгдхүүн болдог байсан бол өнөөдөр ганц сурвалжлагч бүгдийг хийдэг болсон.
Ийн телевиз бүрт чадвар муутайхан шиг ганц хүн мэдээ, нэвтрүүлгээ бэлтгэж байгаагаас болоод телевизүүдийн мэдээ мэдээлэл, нэвтрүүлгүүдэд өөрийн гэсэн онцлог, ялгарах төрх, өнцөг байхгүй болж чухамдаа алийг нь ч үзсэн ялгаагүй болсон. Эзээгүй олон телевизийн операторууд чихэлдээд өөр өөр өнцгөөс зургаа авдаг болохоор л дүрс нь жаахан жаахан өөр. Бусдаар хэл найруулга, мэдээлэл нь огтын ялгаагүй.
Телевиз гэдэг бол айлд урилгагүй орж очоод хэлэх гэсэн зүйлээ хэлдэг мэдээллийн өвөрмөц хэрэгсэл. Сонинг хүн захиалж уншдаг бол телевиз өөрөө л орж очдог. Гэтэл хэн нэгэн нь айлд орж очоод хэлээ зажлаад, таль туль гээд, нэг хэлсэн зүйлээ дахин дахин давтаад ганц зургаа ахин ахин харуулаад байвал айлын хүн уурлаад хөөгөөд гаргана биз дээ.
Өнөөдөр орой бүр айлын хойморт заларч байгаа телевизүүдийн гол дутагдал болсон энэ бүхнийг ярихын оронд дэлхийн телевизүүдийн хөгжлийг ярьж байгаа нь хэр оновчтой юм бол.
Яахав санхүү, амьдрах чадвараар нь шахах гэсэн санаа байж болох ч юун түрүү дээр өгүүлсэн чанар стандартын талаар эхлэн ярьж шахаад өгвөл өнөөдөр тэсч үлдэх телевиз байгаа болов уу.

Телевиз гэдэг зүгээр нэг хөрөнгө мөнгөтэй хүн алсдаа сонгуулиар хэрэг болно гэж байгуулчихаад, гайгүй шиг царай зүстэй хэдэн охин авчраад юу хамаагүй яриулж байдаг тоглоом арай ч нэг биш байлтай. Иймдээ ч өнөөдөр зарим телевиз сайндаа л 5000 үзэгчтэй байгаа хэрэг болов уу.
Өнөөдөр хэн дуртай хүн дээл эсгээд оёод байвал Наран туулын зах дээр хүн авах уу даа. Түүн лүгээ телевиз гэдэг бас мэргэжил. Мэргэжлийнх нь дагуу хийхгүйгээс л борлуулалт нь муу байгаа нь тэр.
Манай үзэгчид чинь юм үзэж нүд тайлаад гадаад орнуудын телевиз үздэг болчихсон бас ч гэж телевиз гэж ямар байх ёстойг мэдэхтэйгээ болчихоод байгаа шүү. Үзэгчдээ басч болохгүй. Хуучны үлгэр гардаг шиг өнөө худал ярьдаг хүний “Хэлээд л байдаг юм, болдог л юм” гэдэг шиг дүрс л гарч байвал болно гэдэг цаг хэдийнээ ард үлдсэн шүү, та минь ээ.
Үүнийг телевизийн удирдлагууд хэзээ ч ойлгохгүй, харин мэргэжлийн үүднээс, төрийн зүгээс ойлгож зохицуулах газар нэг л байгаа.

0 Сэтгэгдэл
Монголын сурвалжлаганд шинэчлэл хэрэгтэй
Сайн байна уу, Эрхэм хүндэт сэтгүүлч, сурвалжлагч нараа Та бүхэнд хандаж хүсэх хүсэлт байна. Миний бие зурагт, телевизорын нэвтрүүлэгийг үзээд та бүхний ямар нэг тэмдэглэлт баярын өдрүүдэд нэвтрүүлдэг мэдээлэл, сурвалжлага чинь нэг л адилхан хэв маягтай, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, эрэгтэйчүүдийн эрх эвдэгдэж байна гээд айл өрх, улс орны иргэдийн дунд бөөн чулуу хаясан хэрүүлийн тал руу, эв эвдэх чиглэл рүү улс орныг хөтөлж байгаад тун харамсдаг юм. Уг нь тэмдэглэлт баярын өдрүүдэд бие биенээрээ бахархах, бие биенээсээ суралцаж, үлгэр жишээ авч ажил, амьдралдаа дэвшил гаргахыг хүсэх хүсэл эрмэлзлэлийг нь өрнүүлэн нэмэгдүүлэх тал руу чиглүүлж, ард түмнийг залж чиглүүлэх ёстой юм шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэх арга нь тун энгийн Жишээ болгоход яг одоо eagle телевизороор эрчүүдийн эрх хөндөгдөж, зөрчигдөж байна гээд эр, эм хүмүүсийн дунд яь ёс хаяж, бөөн хэрүүл үүсгээд л, дугтардаг нэгнийг нь дугтруулж өрх гэрээ түйвэр бололцоо, учиг сэжмийг нь бүрдүүлж, архи уултыг багасгах биш, харин өдөөх тал бий болгож байна. Энэ тун буруу шүү дээ. Үүнийхээ оронд хүүхэд, залуучуудад үлгэр дуураиал, бахархал төрүүлэх, Монгол хүн Монгол хүнээрээ бахархах үзэл үүсгэх үүднээс Монгол улсын хэмжээгээр хичнээн эр, айлын өрхийн тэргүүн, аав жижиг аж ахуй үүсгэж чадав, хичнээн эр хүүхүүдийнхээ хуулийн ёсны тэтгэмжээ тасралтгүй төлж байна, хичнээн эр өөрийн бизнесээ өргөжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ дээшлүүлж чаддаг болсон, хичнээн эр хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан шинээр эрхэлдэг болсон, хичнээн эр хувийн байраа өөрөө барьж байгуулсан тухай албан ёсны тоо баримт гарган ирж, түүний дагуу сурвалжилбал манай улсын Эвтэй 4 амьтан сургаал үлгэр бүрэн амьдралд өдөр тутам баримтлагдан, улс эх орон, айл өрх, хувь иргэд, үйлчлэгч байгууллага, үйлчлүүлэгч нарын хоорондын харьцаа болон найрсаг харьцаа, бие биенээ дэмжих, бие биенээрээ бахархах асуудал маш их өндөр түвшинд хүрч нөгөө бие биенээ үгүйсгэдэг, муулдаг асуудал арилж, Япон, Солонгос зэрэг улсууд шиг хөгжлийн өндөр түвшинд хүрч чадна. Тэдгээр улсуудын иргэд нь бие биенийхээ үгийг сайн дуулгавартай сонсож, өөрсдийнхөө ажил амьдралд дүгнэлт хийн хэрэгжүүлж чаддагаараа амжилтанд хүрсэн юм шүү дээ. Ийм болгоход сэтгүүлч, сурвалжлагч та бүхний үзэх үзэл, хандах хандлага, хөтлөх, чиглүүлэх арга барил, чиглэл асар их ач холбогдолтой юм шүү дээ. Ард олныг дунд нь хагаралдуулах биш, харин нэгтгэн, нэгдсэн эв нэгдэлтэй болгох, бие биенээрээ бахархах үзэл бодолтой болгохын тулд сурвалжлага, нэвтрүүлэгтээ шинэчлэл хийгээчээ. Та бүхний иргэд, байгууллага, улс эх орон, Засгийн Газар, ард түмний дунд хагарал үүсгэдэг нэвтрүүлэг, сурвалжлагын муу үр дагаврын уршгаар ард түмний дунд бие биенээ үгүйсгэдэг, бие биенээ хүндэтэдэггүй, шүүмжлэл хэтэрч, ажил үйлсээ дэмждэггүй болж байгаа нь илт мэдэгдэхүйц болсоныг дүгнэн үзэх цаг болжээ. Дээрхий тоо баримтыг олоход тун хэцүү байгааг сурвалжилж тийм тоо баримтыг гаргадаг системийг бий болгох зэргээр улс эх орондоо хэрэгтэй алхам хийхийн төлөө чиглэн ажлаа хийгээчээ. Та бүхний чиг хандлагын буруу арга барилыг чинь далимдуулж гэр дотор шагай шүүрч, няслах ажлыг улсыг хэмжээгээр олон олон улс, үзэл урсгалууд үйлдэж нөгөө хэдхэн бараг гадаадын нэг улсын нэг дүүрэгийн нэгээхэн хэсгийн хүн амын тооны хэмжээтэй шагайг шүүрч няслаад тоог бууруулж, өвтгөж, өлбөрчүүлж, ядууруулж байна шүү. Та бүхнийг хүндэтгэсэн, Доктор Ц.Ж
2014.08.08