БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Тажик хөдөлмөрийн цагаачдад зориулсан хөшөө босгож магадгүй
Тажикстан улсын ДНБ-ий 50 орчим хувийг хангаж байгаа хөдөлмөрийн цагаачдад зориулан хөшөө босгохоор болжээ.
Ийм саналыг иргэний нийгмийн хэсэг төлөөлөгч гаргаж, энэ талаараа гарын үсэг цуглуулж байгаагаа интернетэд орууллаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Ийм санал гаргагчдын нэг нь “Өнөөгийн Тажикстанд хөдөлмөрийн цагаач хөшөө босгомоор их зүйл хийж байна” гэсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Тажикстанаас ОХУ-д гэхэд л сая гаруй хүн цагаачлан хөдөлмөрлөж, ар гэрийнхнээ тэжээхийн тулд ихээхэн мөнгө хөрөнгө илгээдэг байна.
“Харь оронд цус, хөлсөө урсган ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хөдөлмөрийн цагаачдынхаа ачаар бид өнөөдөр тайван сайхан нийгэмд хангалуун амьдарч байгаа шүү” хэмээн тэр идэвхтэн бичжээ. ОХУ-ын Цагаачлалын албаны мэдээгээр өнөөдөр ОХУ-д 1,2 сая тажик хүн ажиллаж, амьдран жилдээ 3,5 тэрбум ам.долларыг эх орондоо шилжүүлдэг байна.
Тажикстан улсын ДНБ-ий 50 орчим хувийг хангаж байгаа хөдөлмөрийн цагаачдад зориулан хөшөө босгохоор болжээ. Ийм саналыг иргэний нийгмийн хэсэг төлөөлөгч гаргаж, энэ талаараа гарын үсэг цуглуулж байгаагаа интернетэд орууллаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Ийм санал гаргагчдын нэг нь “Өнөөгийн Тажикстанд хөдөлмөрийн цагаач хөшөө босгомоор их зүйл хийж байна” гэсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Тажикстанаас ОХУ-д гэхэд л сая гаруй хүн цагаачлан хөдөлмөрлөж, ар гэрийнхнээ тэжээхийн тулд ихээхэн мөнгө хөрөнгө илгээдэг байна.
“Харь оронд цус, хөлсөө урсган ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хөдөлмөрийн цагаачдынхаа ачаар бид өнөөдөр тайван сайхан нийгэмд хангалуун амьдарч байгаа шүү” хэмээн тэр идэвхтэн бичжээ. ОХУ-ын Цагаачлалын албаны мэдээгээр өнөөдөр ОХУ-д 1,2 сая тажик хүн ажиллаж, амьдран жилдээ 3,5 тэрбум ам.долларыг эх орондоо шилжүүлдэг байна.
0 Сэтгэгдэл
























