Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

28 настай ч яг хүүхэд шиг эр

Эдвард Хернандезийг харсан хүмүүс жаахан хүүхэд байна л гэж боддог. Гэвч тэр энэ жил 28 хүрч байгаа “том эр”.  Бараг 30 дөхсөн хэрнээ хоёр гурван настай хүүхдээс ялгарахааргүй, ердөө 68 см өндөртэй. Хэтэрхий намханаараа Гиннесийн номонд орж явсан тэрээр одоогоор дэлхийн хамгийн намхан эрд тооцогддоггүй. Балбад амьдардаг Тапа Магар түүнээс ердөө нэг см-ээр намхан буюу 0,67 см-ийн өндөртэйгөөр дэлхийн хамгийн намхан эр хэмээн одоогоор Гиннест бичигдээд байгаа юм.

Эдвардын хамгийн том мөрөөдөл бол хувьдаа фермтэй бас найз охинтой болоод, жип машин жолоодох. Бусад хүний хувьд амархан биелүүлж болох энэ мөрөөдөл нь Эдвардын хувьд бүтнэ гэж итгэхэд маш хүнд. Учир нь, түүний гэр бүл Колумбын нийслэл Боготагийн ядуусын хороололд амьдардаг. Хэдий 30 дөхөж яваа ч бүх зүйлээрээ эцэг эхээсээ хараат түүнд ажил хийж, мөнгө олж мөрөөдлөө биелүүлнэ гэдэг амаргүй. Түүний бие нь хүүхдээс ялгарахгүй ч ухаан санааны хөгжил бол насанд хүрсэн хүмүүстэй ижил. Тийм ч учраас хүүхэд байхаасаа ерөөсөө өсч томроогүйдээ тэрээр маш их гутардаг,  уурладаг,  хэцүү ааштай байсан үе бий гэнэ.

 Харин одоо тэрээр нэгэнт хувь тавилантайгаа эвлэрч, өөрийгөө баяр хөөртэй, аз жаргалтай байлгаж сурчээ.  Ялангуяа 2010 онд Гиннесийн дээд амжилтыг бүртгэдэг албаныхан ирж, түүнтэй уулзах үед тэр баярласандаа уйлах шахсан гэнэ. Учир нь, Гиннест бүртгүүлснээр тэрээр анх удаа өөрийн биеэр үйл явдалд оролцож, телевизээр ярилцлага өгч, элдэв шоунд оролцож, бүр улсынхаа Ерөнхийлөгчтэй хүртэл уулзах боломж олджээ. Гэвч 2010 онд Балбын Тапа Магар дэлхийн хамгийн намхан эр болж, түүний амжилтыг эвдсэнээр Эдвард эргээд л уйтгар гунигт амьдралдаа эргэн оржээ. Тэрээр нэг хэсэг сэтгэлээр их унасан ч одоо найзтайгаа хамт дэлгүүрт үйлчлүүлэгчдийг татах, сурталчилгааны ажил хийж, өдөрт дунджаар 100 ам.долларын орлого олдог болсон гэнэ.


0 Сэтгэгдэл
ХӨӨРХИЙ МИНЬ ӨРӨВДМӨӨР ЮМ БЭ.МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭЭРЭЙ.
yostoi egduutei yumaa. setgel n dandaa oodrog baij moroodol n hurdan biyeleesei
0.68 sm gj yu bdag yum be? 1sn hurehgui yumuu?
Хамгийн их уншсан