БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Янукович өнөө болтол Украинд байгаа гэв

Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович өнөө болтол эх орондоо байгаа гэж Улсыг аюулаас хамгаалах албаны шинээр томилогдсон тэргүүн Валентин Наливайченко мэдэгдлээ. Гэхдээ тэр яг одоо хаана байгаа нь тодорхойгүй байна гэж тэр хэлсэн байна. Тэр хаана байгаа бол гэсэн асуултад тэр “Тиймээ тэр өнөө болтол Украины нутаг дэвсгэрт байгаа. Хаана байгааг нь мэдсэн бол түүнийг баривчлах тухай Ерөнхий прокурорын шийдвэрийг хэрэгжүүлэх байсан” гэж хариулсан байна.
Януковичийн зөвлөх байсан, Бүс нутгийн намын депутат Анна Герман бас өөрийнх нь хуучин босс Украиндаа байсаар байгаа, гэхдээ би одоо түүнд яагаад ч тусалж чадахгүй. Түүний хаана байгааг мэдэх арга бас бий гэж хэлснийг “Новости Украины” сэтгүүл мэдээлжээ.
Украины ерөнхийлөгч Виктор Янукович эхлээд онгоцоор эх орноосоо зугтах гэж байсан ч хилийн цэргийнхэн онгоцонд нь хил нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй юм. Дараа нь түүнийг Крымд очиж оросын байлдааны хөлгөөр зугтаах гэж байна гэсэн мэдээлэл бас тарсан юм.
Түүнийг энгийн номхон жагсагчдын өмнөөс галт зэвсэг хэрэглэж олон хүний аминд хүрсэн хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн эрэн сурвалжилж эхлээд байгаа юм.

0 Сэтгэгдэл