“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
25 ам.долларын смартфон танилцуулав
Испанийн Барселон хотод “Мобайл Ворлд Конгресс” үзэсгэлэн нээгдэж байгаатай холбоотойгоор “Firefox” браузерийг боловсруулагч “Мозилла” компани нь 25 ам.долларын үнэтэй смартфоныг өчигдөр олон нийтэд танилцуулжээ. Энэхүү смартфон буюу ухаалаг гар утас нь “Firefox” үйлдлийн систем дээр ажилладаг бөгөөд Хятадын “Spreadtrum” компани Мозилла”-ийн захиалгаар үйлдвэрлэсэн юм байна. Утасны анхдагч хувилбар болохоор үндсэн үзүүлэлт, нэр зэргийг нь танилцуулсангүй. Утас нь Хятадын компаниас хямд смартфонуудад зориулан үйлдвэрлэсэн чипийг “Firefox” үйлдлийн системтэй хослуулаад ийм хямд үнэтэй ухаалаг утас гаргах боломжтойг үйлдвэрлэгчдэд бодитоор харуулах зорилготой байж. “Firefox” үйлдлийн систем анхнаасаа хямд утсанд зориулагдсан бөгөөд үнэ нь 80-100 ам.доллар байдаг.
“Мобайл Ворлд Конгресс” нь үүрэн телефон утасны салбарын хамгийн сүүлийн үеийн ололтыг харуулдаг дэлхийн хамгийн том үзэсгэлэн худалдаа юм. Энд дэлхийд болон бүс нутагтаа нөлөөтэй гар утасны бүх оператор, үйлдвэрлэгч, гар утсанд зориулсан программ хангамж үйлдвэрлэгчид оролцдог. Үзэсгэлэнг Испанийн Каталон мужийн төв Барселон хотод зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн үзэсгэлэн хоёрдугаар сарын 24-27- нд болж өнгөрнө.
Испанийн Барселон хотод “Мобайл Ворлд Конгресс” үзэсгэлэн нээгдэж байгаатай холбоотойгоор “Firefox” браузерийг боловсруулагч “Мозилла” компани нь 25 ам.долларын үнэтэй смартфоныг өчигдөр олон нийтэд танилцуулжээ. Энэхүү смартфон буюу ухаалаг гар утас нь “Firefox” үйлдлийн систем дээр ажилладаг бөгөөд Хятадын “Spreadtrum” компани Мозилла”-ийн захиалгаар үйлдвэрлэсэн юм байна. Утасны анхдагч хувилбар болохоор үндсэн үзүүлэлт, нэр зэргийг нь танилцуулсангүй. Утас нь Хятадын компаниас хямд смартфонуудад зориулан үйлдвэрлэсэн чипийг “Firefox” үйлдлийн системтэй хослуулаад ийм хямд үнэтэй ухаалаг утас гаргах боломжтойг үйлдвэрлэгчдэд бодитоор харуулах зорилготой байж. “Firefox” үйлдлийн систем анхнаасаа хямд утсанд зориулагдсан бөгөөд үнэ нь 80-100 ам.доллар байдаг.“Мобайл Ворлд Конгресс” нь үүрэн телефон утасны салбарын хамгийн сүүлийн үеийн ололтыг харуулдаг дэлхийн хамгийн том үзэсгэлэн худалдаа юм. Энд дэлхийд болон бүс нутагтаа нөлөөтэй гар утасны бүх оператор, үйлдвэрлэгч, гар утсанд зориулсан программ хангамж үйлдвэрлэгчид оролцдог. Үзэсгэлэнг Испанийн Каталон мужийн төв Барселон хотод зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн үзэсгэлэн хоёрдугаар сарын 24-27- нд болж өнгөрнө.
0 Сэтгэгдэл
























