Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
Украинд ерөнхийлөгчийн сонгуулийн кампани эхэллээ

Украинд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэллээ. Дээд Радагийн “Ерөнхийлөгчийг Үндсэн хулуийн бүрэн эрхээсээ өөрөө татгалзсанд тооцох тухай” тогтоол баталснаар төрийн тэргүүний ээлжит бус сонгуулийг тавдугаар сарын 25-нд явуулахаар тогтсон юм.
Ерөнхийлөгчийн соногуульд нэр дэвшигчдийг санал хураах өдрөөс 55 хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 30 хүртэл бүртгэх юм. Нэр дэвшигчдээс Сонгуулийн төв хороонд барьцаа болгон 2,5 сая гривен буюу 280 орчим мянган доллар хураах юм байна.
Өнөөгийн Украины эдийн засгийн байдлаас шалтгаалан хөрөнгө хэмнэх үүднээс орон нутгийн сонгуулийн комиссын гишүүдийн тоо, сонгуулийн дүнг гаргах хугацааг танаж байгаа гэнэ.
Сонгуульд хэн хэн нэр дэвших бол гэсэн сэтгүүлчдийн асуултад “Бахткивщина” намын тэргүүн Юлия Тимощенко, УДАР намны тэргүүн Виталий Кличко нарыг нэр дэвших магадлалтай гэж Сонгуулийн төв хорооны тэргүүн Михаил Охендовский хариулаад өөр хүн нэр дэвшихийг үгүйсгээгүй байна.

0 Сэтгэгдэл