Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
Украйны эдийн засаг сүйрлийн ирмэг дээр байна
Украйны Сангийн яаманд сохор зоос ч байхгүй, тэтгэврийн сан гүн хямралд орсноор цаашид төлөлт бүрэн зогсч магадгүй гээд эдийн засаг сүйрлийн ирмэг дээр байгаа тухай тус улсын парламентын дарга, Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Александр Турчинов мэдэгдлээ. Улмаар улс орныхоо эдийн засгийг сүйрлээс гаргахын тулд нэн даруй шинэ Засгийн газар байгуулах шаардлагатай байгааг онцлов.

Ийм эгзэгтэй үед Европын холбооны парламентын Олон улсын харилцааны хорооны дарга Эльмар Брок итгэл төрүүлсэн мэдэгдэл хийлээ. Тэрээр “Украйнд шинэ Засгийн газар байгуулсны дараа тус улсыг төлбөрийн чадваргүй болж дампууран мөнгөний ханшны огцом уналтаас аврахын тулд Европын холбоо нь нэн даруй 20 тэрбум еврогийн тусламж үзүүлж чадах байх” гэлээ. Энэхүү тусламжийг Украйны ирээдүйд шаардлагатай эдийн засгийн илүү таатай нөхцөл бүрдүүлэх, Европын холбоотой хамтрах гэрээнд гарын үсэг зурахад бэлтгэл ажил хийхэд зориулна гэсэн байна.
Оросын тал нэгдүгээр сард Украйны төрийн 15 тэрбум ам.долларын бондыг худалдан авах тухай гэрээ байгуулсан. Януковичийг түлхэн унагагдахаас өмнө хоёр тэрбум орчим ам.долларын бонд худалдан аваад мөнгийг Украйнд шилжүүлсэн тухай яригдаж байв. Харин сөрөг хүчин ялалт байгуулсны дараа шинэ Засгийн газар байгуулагдахаас нааш бонд худалдан авалтаа зогсоож байгаагаа мэдэгдлээ.
Ээлжит удаагийн хувьсгалаар төрийн эрхийг гартаа оруулсан сөрөг хүчнийхэн Украйнд газар аваад байгаа хүчирхийллийг намжаах, эдийн засгаа дампуурлаас гаргах талаар толгойгоо гашилгаж байна. Энд хамгийн ээдрээтэй асуудал нь шинэ Засгийн газар байгуулах явц. Энэ удаагийн хувьсгалд улс төрийн дөрвөн ч нам, хүчнийхэн оролцсон тул Ерөнхий сайд, Сангийн сайд, Батлан хамгаалахын сайд гэсэн чухал албан тушаалд аль намын хэнийг томилох вэ гэдэг маш ээдрээтэй. Ингэснээр сөрөг хүчинд багтагч нам, хөдөлгөөнүүд тохиролцоонд хүрч Засгийн газар байгуулах хүртэл Украйн Европын холбооноос ч тэр, Оросоос ч тэр ямар ч тусламж авах боломжгүй болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл