Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын ахмад дайчин говьд тэмээгээр ус зөөж явснаа дурсч байна

    Хоёрдугаар сарын 23 бол Оросын эх орноо хамгаалагчдын өдөр. Энэ         жил 94 насны сүүдэр тохиож байгаа, Аугаа их Эх орны дайны ахмад         дайчин Пенза нутгийн  Владимир Шарунов хэрхэн цэргийн алба хааснаа     ийн дурсч байна.

1939 оны наймдугаар сард намайг цэргийн албанд татаж хэдхэн хоногийн дараа Монголд алба хаалгахаар илгээлээ. Хэдэн хоногийн турш явж Сайншанд хотод очсон юмдаг. Зах хязгааргүй тал, монгол гэрүүд, хэдхэн газар гэртэй тэр газарт манай цэргийн зориулалттай радио станц байсан хэрэг л дээ.
Ингээд л хоёр долоо хоногийн дараа намайг гал тогоонд хуваарилсан. Тэнд би тэмээгээр ус зөөх ажил хийх болов. Тэмээ гэдгийг анх удаа үзэж байгаа болохоор эхлээд айж бас гайхаж яаж харьцахаа мэдэхгүй л байлаа.
 Гэтэл бид хоёр тун амархан дассан юмдаг. Тэмээ маань хаашаа явах, юу хийхээ надтай надгүй сайн мэддэг юм байна. Би түүнтэй оросоор ярьж, командалдаг нэлээд удаад ирэхээр миний  яриаг тэмээ минь ойлгодог болсон шүү.
Орой нь би тэмээгээ суллаад тавьчихна, тэрээр тал руу бэлчээд явдаг өглөө болтол бэлчээрлэнэ. Харин өглөө яг 6,00 цагт гадаа ирээд намайг хүлээж байдагсан. Ийм л ухаантай мал байсан юм. Би түүнийгээ “НАЙЗ” гэж нэрлэдэг байлаа.
Нэг удаа бид нэлээд хол газарт ажиллахаар явсан юм. Гэтэл шороон шуурга болж хаана яваагаа мэдэхээ болилоо. Тэгээд тэмээгээ хэвтүүлээд биед нь наалдаад шинелиэрээ хучаад хэвтсэн чинь хачин дулаахан. Ингэж байтал унтаж орхиж. Тэгээд нэг сэрэхэд “Найз” минь намайг тэвчээртэй хүлээгээд л байж байсан юмдаг.
Ингэж би монголын говь нутагт 8 сар тэмээгээр ус зөөж, талын тэр сайхан амьтантай бүр ижил дасал болсон юм. Ингэж байтал намайг Челябинск руу хуваарилж би явах боллоо.
Салах цаг болж “Найз” маань надад ойртож ирээд толгойгоо цээжинд минь нааж, үнэрлэхэд өөрийн эрхгүй нулимс гарсан шүү” гэж энэ ахмад дайчин  монголд алба хааж байснаа дурслаа.
Владимир Шарунов дараа нь Белоруст буудлагын дивизэд алба хааж байгаад эх орны дайнд оролцож немцийн танканд бүслэгдэж, бас олзлогдож явсан байна.

0 Сэтгэгдэл
гоё түүх байна
Хамгийн их уншсан