Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Украины парламент Тимошенког суллах хууль баталлаа

Украины парламент Дээд Рада ерөнхий сайд асан Юлия Тимошенког шоронгоос суллах асуудал хэлэлцэн санал хурааж суллах тогтоол баталсан байна. “НҮБ-ын авлигын эсрэг конвенцийг үндэслэн Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах  тухай” хуулийн төлөө 310 депутат санал өгчээ. Депутат Анна Германы хэлснээр бол энэ хуулиар ерөнхий сайд асан Юлия Тимошенко шоронгоос суллагдах юм байна. Тэрээр “бид ямагт Юлия Тимошенког суллахын төлөө байсан” гэжээ.
Хуулийн төслийг ийн баталсны дараа хуралдааны танхимд байсан бүх депутат “Юле-эр зориг” хэмээн хашгиралдсан байна.
Одоо энэ хуульд Украины ерөнхийлөгч 15 хоногийн дотор гарын үсэг зурж баталгаажуулах юм. Хэрэв тэрээр энэ  хугацаанд гарын үсэг зурахгүй бол хориг тавих эрхтэй гэж Юлия Тимошенкогийн өмгөөлөгч Сергей Власенко хэлжээ. Тэр “Хэрэв ерөнхийлөгч энэ хуульд хориг тавибал, энэ хуулийг өөрчлөхийн тулд 300 санал хэрэгтэй болно. Гэхдээ 300 санал гэдэг чинь асуудал шүү дээ” гэсэн байна.
Харин Юлия Тимошенко сөрөг хүчнийхнийг ерөнхийлөгч Януковичтой хэлэлцээр хийхээ зогсоох хэрэгтэй гээд жагсагчдыг мэргэн буудагчаар буудуулж байгаа хариуцлагыг Янукович хүлээх ёстой гэжээ. Тимошенко “Ийм үйлдэл нь хүн төрөлхтөнд байж боломгүй харгис аллага” гэсэн байна. “Би сөрөг хүчнийхнээс Януковичтой хэлэлцээрийн ширээнд суухгүй байхыг шаардаж байна. Үүнийг зөрчсөн хэн боловч ямар ч буруугүй энгийн хүмүүсийг алан хядаж байгаа Януковичийн хамсаатан болно” гэж тэр хэлжээ. Тэрээр сөрөг хүчний цорын ганц зорилго бол Януковичийг нэн даруй ерөнхийлөгчийн суудлаас огцруулж  энгийн ард иргэдийг бөөнөөр нь хядаж байгаагийнх нь төлөө эрүүгийн хариуцлагад татах явдал гэсэн байна.
Юлия Тимошенког Оросоос  байгалийн хий нийлүүлэх тухай хэлэлцээрт эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Украинд ашиггүй гэрээ хийсэн  хэмээн 2011 онд шүүж долоон жил шоронд хорих ялаар шийтгэсэн  юм. Түүнийг бас депутат Евгений Щербаныг алсан хэрэгт сэжиглэсэн юм. Тимошенког шоронд хорьсны дараа Европын холбооны улс орнуудын тэргүүн олон хүн түүнийг суллахын төлөө үгээ хэлж байлаа. Тимошенко 2007-2010 онд Украины сайд нарын танхимыг  толгойлж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан