АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
ЭСЭРГҮҮ ГИШҮҮД Ц.НЯМДОРЖИЙГ ОГЦРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙДААС ШААРДАВ
МАН-ын эсэргүү гишүүд намын даргадаа шаардлага хүргүүлэв. Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Д.Загджав, Р.Раш, Ч.Улаан нар өргөн барьсан. Тэд үүнийхээ хариуг нэхэж Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдод хандсан байна.
Шаардлагадаа тэд “УИХ-ын гишүүдээс бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан асуудал учир битүүлэг шалтгаанаар шийдвэрлэгдэхгүй удааширч, хууль зөрчигдөж байна. Удирдах зөвлөл, МАН-ын бүлгийн гаргасан мэдэгдэлд дурдсан хуулийг дээдлэн хэрэгжүүлэх, улс төр ёс суртахууны хариуцлага хүлээлгэх тодорхой алхам хийхгүй байгаа нь манай намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Сонгууль болох гэж байхад хэрхэн зохион байгуулах, хууль эрх зүйн орчин тодорхойгүй, нийгэм дэх уур амьсгал, намын нэр хүнд /рейтинг/ ямар байгаад бодит дүгнэлт хийхгүй, дотоод дахь хэсэг бүлэглэлүүдийн зөрчилд автаж, идэвхгүй байгаа нь мянга мянган гишүүд дэмжигчдийн сэтгэлийг зовоож байна. Иймд сонгуульд ялалт байгуулах тактикаа тодорхой болгох, нийгмийн баримжаатай зүүний намуудтай эвсч сонгуульд хамтран оролцох талаар намын дарга танд онцгойлон хандаж, зарчмын байр сууриа илэрхийлж, идэвх санаачилгатай ажиллахыг шаардаж байна” гэжээ. Байр сууриндаа цаашид ч бат зогсч санаачилга гаргаж хамтран ажиллахыг намын гишүүд дэмжигчиддээ уриалжээ.
Тэдний энэ шаардлагад одоогоор ямар нэг хариу мэдэгдээгүй байгаа юм. Удахгүй болох Бага хурлын үеэр ч энэ асуудал нэлээд хурцаар яригдах магадлалтай гэнэ. Хуулийн дагуу ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын Байнгын хороо долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой. Мөн УИХ-ын чуулганаар ажлын долоо хоногийн хугацаанд багтаан хэлэлцэхийг тус тус заасан. Гэвч эрхэм гишүүд хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлаж уг хугацааг нийлүүлж 14 хоногт багтаан хэлэлцэх ёстой гэж хойш тавьсаар байна. Энэхүү 14 хоног нь ирэх мягмар гаригт буюу МАН-ын Бага хурлын тов зарлагдсан өдөр дуусах учиртай. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэж шийдвэр гаргах эцсийн хугацаа уг өдөр болно гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр эсвэл даваа гаригт эрхэм сайдыг суудалд нь үлдээх болоод буулгах хоёрын аль нэг шийдвэр эцэслэн гаргах ажил тэднийг хүлээж байна.

0 Сэтгэгдэл