“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Ким Юнагийн ээмгийг олимпын хороо яагаад хориглов
Уран гулгалтын олимпын аварга Ким Юна энэ удаагийн олимпод J.Estina брэндийн хатан хааны титмийг дүрсэлсэн ээмэг зүүх гэж байсан ч Олон улсын олимпын хорооноос хоригложээ. Тэрээр энэ ээмгээ 2010 оны Ванкуверийн олимпын үеэр зүүж байсан ч энэ удаа хориглосны учир нь олимпод оролцож буй тамирчид ОУОХ-ны ивээн тэтгэгчдээс өөр бизнесийн байгууллагын бараа бүтээгдэхүүнийг сурталчилж болохгүй гэсэн дүрмээс болжээ. Өнгөрсөн олимпоор Ким Юна дээрх брэндийн гурван өөр загварын ээмгийг зүүсний дараа, J.Estina брэндийн борлуулалт гурав дахин нэмэгдсэн гэдэг. Гэхдээ тус компанийн зүгээс олимпын аварга бүтээгдэхүүнийг нь сурталчлах гэж зүүгээгүй хэмээн тайлбар хийж байсан юм. Харин ОУОХ энэ удаа алдаа гаргахыг хүсээгүй бололтой, анхнаас нь Ким Юнагийн ээмэгт анхаарал тавьжээ. Ер нь, олимпын хороо 2012 оны Лондонгийн олимпоос эхлэн албан ёсны спонсоруудаас бусад компанийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлахгүй гэсэн дүрмээ хатуу чанд мөрдөх болсон юм.
Олимпын албан ёсны ивээн тэтгэгч болохын тулд компаниуд дунджаар 100 сая ам.доллараас дээш хэмжээний мөнгө төлөх ёстой байдаг аж.
Уран гулгалтын олимпын аварга Ким Юна энэ удаагийн олимпод J.Estina брэндийн хатан хааны титмийг дүрсэлсэн ээмэг зүүх гэж байсан ч Олон улсын олимпын хорооноос хоригложээ. Тэрээр энэ ээмгээ 2010 оны Ванкуверийн олимпын үеэр зүүж байсан ч энэ удаа хориглосны учир нь олимпод оролцож буй тамирчид ОУОХ-ны ивээн тэтгэгчдээс өөр бизнесийн байгууллагын бараа бүтээгдэхүүнийг сурталчилж болохгүй гэсэн дүрмээс болжээ. Өнгөрсөн олимпоор Ким Юна дээрх брэндийн гурван өөр загварын ээмгийг зүүсний дараа, J.Estina брэндийн борлуулалт гурав дахин нэмэгдсэн гэдэг. Гэхдээ тус компанийн зүгээс олимпын аварга бүтээгдэхүүнийг нь сурталчлах гэж зүүгээгүй хэмээн тайлбар хийж байсан юм. Харин ОУОХ энэ удаа алдаа гаргахыг хүсээгүй бололтой, анхнаас нь Ким Юнагийн ээмэгт анхаарал тавьжээ. Ер нь, олимпын хороо 2012 оны Лондонгийн олимпоос эхлэн албан ёсны спонсоруудаас бусад компанийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлахгүй гэсэн дүрмээ хатуу чанд мөрдөх болсон юм. Олимпын албан ёсны ивээн тэтгэгч болохын тулд компаниуд дунджаар 100 сая ам.доллараас дээш хэмжээний мөнгө төлөх ёстой байдаг аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























