Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
Украины ерөнхийлөгчийг Олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй гэнэ

Өнөөдөр шоронд байгаа Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенко улсынхаа ерөнхийлөгч Виктор Януковичийг Гаага дахь Олон улсын шүүхэд өгч эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэж үзэж байна. Тэрээр сөрөг хүчнийхнийг баасан гарагт болох Европын холбооны улсуудын гадаад хэргийн сайд нарын хуралдаанд оролцох төлөөлөгчдөө зохион байгуулж бэлтгэхийг уриалсан байна.
Тимошенкогийн хэлснээр бол Киевт болсон эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр эрх баригчид хүч хэрэглэсний улмаас олон хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн бэртэж шархадсаны хариуцлагыг Ерөнхийлөгч Виктор Янукович хүлээх ёстой. Ийм болохоор Янукович төрийн эрхэнд хууль бусаар монополь тогтоосон учраас даруй огцрох ёстой гэнэ.

Үүнтэй зэрэгцээд Еврокомиссын тэргүүн Жозе Мануэл Барроз бас Украинд болсон хүчирхийллийн төлөө Европын холбоо буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх ажлыг яаралтай хийнэ гэж мэдэгдлээ. Энэ тухай тэрээр Брюссельд болсон улс төр аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Украины тухай хэлэлцэх үед мэдэгдсэн байна.
Шведийн Гадаад хэргийн сайд Карл Бильдт мөн л украины нийслэл Киевт болсон эмх замбараагүй байдлын үеэр олон хүний амь үрэгдсэнд ерөнхийлөгч Виктор Януковичийг буруутгажээ. “Энэ бүхий л хүчирхийлэл, үхлийн төлөөнөө хариуцлага хүлээх ёстой хүн бол ерөнхийлөгч Янукович гэдэг нь бидэнд тодорхой байна. Түүний гар цусанд будагдаад байна” гэж Бильдт өөрийнхөө твиттерт бичсэн байна.

Өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн эсэргүүцлийн жагсаалыг тараах гэж энэ сарын 18-нд хүчний байгууллага дайрч эхэлснээр байдал улам ширүүсч хоёр тал мөргөлдөж 26 хүн амь алдаж, 800 гаруй хүн бэртэж гэмтээд байгаа юм. Амь үрэгдсэн хүмүүсийн 10 нь цагдаагийн ажилтан байжээ.

0 Сэтгэгдэл