Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хоёр толгойтой төрсөн охины амь насыг аварлаа
Афганистаны эмч нар хоёр толгойтой төрсөн охиныг илүү толгойноос нь салгах мэс заслыг маш амжилттай хийсэн байна. “Желалабад хотын эмнэлэгт хоёр сартай толгой дээрээ ахиад нэг толгойтой өсч байгаа охиныг шимэгч эрхтэнээс нь салгах мэс заслыг маш амжилттай хийлээ” хэмээн хагалгааны багийн ахлагч Амад Обаид Маджадиди эмч “Mail Online”-ийн сэтгүүлчид ярьсан байна.

"Түүний ээж нь хоёр ихэр охин төрүүлсэн. Нэг охин эв эрүүл. Харин нөгөө охины толгой дээр шимэгч толгой ургачихсан байсан” хэмээн тэрээр яриад гэхдээ охинд мэс засал хийснээс хойш долоо хонож байж бид энэ тухай хэвлэлд мэдээллээ. Эмч нарын хувьд маш хүнд хагалгаа” хэмээн тэрээр нэмж хэлжээ.
Эмч нар охид гурван ихэр үр хөврөл байсан боловч нэг нь эхийнхээ хэвлийд зөв хөгжлөө олж чадаагүй учраас Асри охины шимэгч болсон. Охины тархины цусан хангамжийг бүрэн хангах цусны эргэлтийг хэвийн байлгах нь хамгийн чухал байсан учраас эмч нар үүнийг л хамгийн нарийн тооцох нь чухал гэж үзэж хагалгаа хийсэн гэнэ.
Охины эцэг ярихдаа энэ хүнд хагалгааг бяцхан охин маань давж гарна гэдэгт үнэхээр итгэлгүй байсан учраас ээж бид хоёр нь сэтгэлийн бэлтгэлтэй байлаа. Эмч нар охины минь амийг аварлаа. Би энэ хүмүүсийн ачийг үхэн үхэтлээ санаж явах ёстой гэжээ. Асри Гюль охины хагалгааг эмч нар үнэ төлбөргүй хийжээ. Учир нь түүний эцэг эхэд хагалгааны мөнгөний хагасыг ч төлөх чадвар байхгүй аж. “Бидэнд хэдийгээр орчин үеийн өндөр техник технологи бүхий багаж байхгүй ч хагалгаа амжилттай болж өвчтөнөө гэр рүү нь үдэж байгаадаа үнэхээр баяртай байна хэмээн Ахмад эмч сэтгэгдлээ сэтгүүлчидтэй хуваалцсан байна.

Афганистан нь сүүлийн 30 жилийн турш үймээн самууны байдалтай байгаагийн улмаас шинжлэх ухаан тэр тусмаа анагаах ухааны хөгжил маш сул дорой. Олон улсын сан хүмүүнлэгийн тусламжтайгаар тэрбум ам.долларыг энэ салбарт нь оруулж чадсаны ачаар сүүлийн 10 жилд эмч нарын чадвар хийгээд тоног төхөөрөмжийн шинэчлэл багагүй хийж байгаа гэнэ.
Өнгөрсөн жил Нью-Дэли хотын эмч нар нигерийн нэгэн гэр бүлд төрсөн гуя тархиараа холбогдчихсон сиамын ихрүүдийг салгах мэс заслыг маш амжилттай хийсэн билээ. 18 цагийн турш үргэлжилсэн энэ хагалгаа дэлхий дээрх хамгийн эрсдэлтэй ч амжилттай болсон гэж дүгнэх дөрөв дэх хагалгаа байсан аж. 100 мянган ам.доллараар үнэлэгдэх хагалгааг хийхийн тулд эмч нар хэдэн өдрийн турш хиймэл хүн дээр туршилтын мэс ажилбар хийсэн байна.

0 Сэтгэгдэл