Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сонгууль будлиантай болно гэдэгт АН-ынхан эргэлзэхгүй байна
Сонгууль будлиантах нь тодорхой болсон гэнэ. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ийм байр суурьтай байна. Үүндээ ч тэд итгэлтэй байгаа аж. Сонгуулиас өмнө иргэний цахим үнэмлэх хэвлэгдэхгүй гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл одоо яах вэ. Уг нь цахим үнэмлэх хэвлэгдсэн бол өнөөх будлиан нь гарахгүй байсан гэж иргэд битүүхэн ярьж байна. Гэхдээ бодит байдал дээр тийм биш байж. Иргэний цахим үнэмлэх хэвлэгдсэн ч түүнийг нь унших машин байхгүй гэнэ. За яахав, цахим үнэмлэх уншдаг машиныг өндөр үнээр худалдаж авсан  ч байдал сайжрахгүй аж. Учир нь өнгөрсөн жил иргэн бүрийн гарын 10 хурууны хээг авч шинэчилсэн бүртгэлд хамруулсан. Гэтэл иргэний цахим үнэмлэхийг тайлж унших машин нь сонгуулийн үеэр сонгогчийн гарыг хээг тайлж уншиж, зөв бурууг нь тогтоож чадахгүй гэнэ. Дээрх машинд иргэдийн гарын хээг тайлж унших программ суулгахад дор хаяж 4-5 сарын ажил болох гэнэ. Иймэрхүү л нэг холион бантан болоод байгаа хэрэг. Нэгэнт байдал ийм байхад УИХ, НИТХ-ын сонгууль будлиантах нь тодорхой гэж АН-ын гишүүд сэрэмжилж байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан