Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Candy Crush” –ыг бүтээсэн компанийн ашиг 7000 хувиар өсчээ
“Candy Crush” хэмээх нүд эрээлжлүүлсэн алаг эрээн тоглоом хэчнээн их газар авч байгааг хажууд чинь амь гуйн тоглох найз чинь мэдрүүлж чадахгүй байгаа бол энэ тоглоом дэлхий нийтийг хэрхэн хуйлруулж байгааг дараах мэдээ батална. Энэ тоглоомыг бүтээснээс хойш “King Digital Entertainment” компанийн цэвэр ашиг 7000 хувь өсчээ. Энэ тоглоомыг гарахаас өмнө тус компанийн жилийн орлого 7,8 сая ам.доллар л байсан бол “Candy Crush” гарснаас хойш жилийн дотор 567 сая ам.долларыг олж чаджээ.
Байгуулагдаад 11 жилийн нүүр үзэж буй “King Digital Entertainment” компани янз бүрийн онлайн тоглоом гаргаж байснаас хамгийн өндөр амжилтад хүрсэн нь “Candy Crush” юм. Энэ тоглоомын ачаар тэд өдөр тутамдаа 128 сая идэвхтэй хэрэглэгчтэй байдаг болсноос дийлэнх буюу 93 сая нь чихэр мөргөлдүүлдэг тоглогчид ажээ.
Ажил хэрэг нь ийнхүү жилийн дотор огцом гэхэд дэндүү огцом өссөн тус компани одоо хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргахаар Нью-Йоркийн биржид өргөдлөө гаргасан байна.
“Candy Crush” хэмээх нүд эрээлжлүүлсэн алаг эрээн тоглоом хэчнээн их газар авч байгааг хажууд чинь амь гуйн тоглох найз чинь мэдрүүлж чадахгүй байгаа бол энэ тоглоом дэлхий нийтийг хэрхэн хуйлруулж байгааг дараах мэдээ батална. Энэ тоглоомыг бүтээснээс хойш “King Digital Entertainment” компанийн цэвэр ашиг 7000 хувь өсчээ. Энэ тоглоомыг гарахаас өмнө тус компанийн жилийн орлого 7,8 сая ам.доллар л байсан бол “Candy Crush” гарснаас хойш жилийн дотор 567 сая ам.долларыг олж чаджээ. Байгуулагдаад 11 жилийн нүүр үзэж буй “King Digital Entertainment” компани янз бүрийн онлайн тоглоом гаргаж байснаас хамгийн өндөр амжилтад хүрсэн нь “Candy Crush” юм. Энэ тоглоомын ачаар тэд өдөр тутамдаа 128 сая идэвхтэй хэрэглэгчтэй байдаг болсноос дийлэнх буюу 93 сая нь чихэр мөргөлдүүлдэг тоглогчид ажээ.
Ажил хэрэг нь ийнхүү жилийн дотор огцом гэхэд дэндүү огцом өссөн тус компани одоо хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргахаар Нью-Йоркийн биржид өргөдлөө гаргасан байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























