УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ерөнхий боловсролын сургуулиуд дэлхийн жишигт нийцсэн физик, химийн 200 лабораторитой боллоо
Шинэчлэлийн Засгийн газраас “Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд ерөнхий боловсролын дунд сургуулиудад дэлхийн жишигт нийцсэн физик, химийн лабораторийн тоног төхөөрөмж гардуулах ажиллагаа өнөөдөр Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуульд болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм.

Физикийн лаборатори нь 10 иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжтэй, багш, сурагчийн туршилтын долоон ширээтэй, 70 төрлийн туршилт хийх боломжтой. 44 дүгээр сургуулийн физикийн танхимд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тоног төхөөрөмжийг хичээлд хэрхэн ашиглаж байгаатай танилцан, 11 дүгээр ангийн сурагчдад хичээл заасан юм. Дашрамд дурьдахад, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь физикч мэргэжилтэй бөгөөд МУИС-д 10 гаруй жил багшилсан хүн. Дараа нь тус сургуульд болж буй багш нарын сургалтын явцтай танилцлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Увс, Улаанбаатарын багш нарт тоног төхөөрөмжийг гардуулан өгөх үеэр,

“Физик болон байгалийн шинжлэх ухааны хичээлийг заахдаа сурагчдад томъёо цээжлүүлж, самбарт бичүүлэхээсээ өмнө утга учир, хэрэглээ талаас нь ойлгуулан тайлбарлаж өгөх нь чухал. Тиймээс энэ багаж төхөөрөмжийг хичээлдээ байнга ашиглаж, хүүхдүүдээр туршилт хийлгэж байгаарай. Ингэж чадвал хүүхдүүд маань аливаа зүйлийн учир начрыг олдог, нухацтай ханддаг болж төлөвшинө” гэж Ерөнхий сайд багш нарт зөвлөлөө.

“Манай улсад ерөнхий боловсролын 750 гаруй сургууль бий. Эхний ээлжинд 100 сургууль физик, химийн хичээлийн иж бүрэн тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэлтэй боллоо. Цаашид бүх сургууль дэлхийн жишигт нийцсэн ийм лабораторитой болно” гэж Л.Гантөмөр сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл