Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Ихрүүдийн ижил хувь тавилан
Сара Фидлер, Хитер Ричардсон хоёр бол 35 настай ихэр бүсгүйчүүд. Тэд зөвхөн дүр төрхөөрөө ч бус амьдрал нь хүртэл ихэр юм шиг ижил. Хоёулаа ижил нэг их сургуульд орж, шинжлэх ухааны техникч хэмээх ижил мэргэжил эзэмшсэн. Хамгийн хачирхалтай нь тэд бие давхар болохдоо хүртэл яг нэг өдөр энэ тухайгаа олж мэдсэн гэнэ. Өнгөрсөн зургадугаар сард Хитер жирэмсэн болсноо тестээр үзэж мэдээд Сарад хэлэхээр яаран гэрт нь иртэл тэр ч бас хөл хүнд болсноо дөнгөж мэдээд сууж байж. Ихэр бүсгүйчүүд уг нь өөр өөр өдөр амаржих ёстой байсан ч бие биеэ дагаад яг нэг өдөр өвдөж, хүүхдээ  төрүүлсэн байна. Гэхдээ тэдний нэг нь өөрөө хүүхдээ төрүүлж, нөгөөх нь мэс засал хийж төрүүлжээ.

Тэдэн шиг нэг эсийн ихрүүдийн хувьд туулах амьдрал нь хүртэл ижил байх явдал цөөнгүй тохиолддог. Хоёр өөр айлд өргөгдөн очсон атлаа хоёулаа гайхмаар ижил амьдралаар амьдарч, ижил мэргэжил эзэмшиж, ижилхэн нэртэй бүсгүйчүүдтэй гэрлэсэн тохиолдол ч бий. Мөн хоёр өөр хотод хэрнээ хэдхэн цагийн зайтай нас барсан ихрүүдийн тухай мэдээ ч байдаг.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан