Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдад хээрийн түймэр гарчээ Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох төслийг өргөн барив Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд аль болох таатай орчинд амьдарна УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Д.Очирбат: Туул гол руу цутгадаг гол мөрнүүдийг хамгаалж байж Туул голоо бид аварна

Нийслэлчүүдийн цангааг тайлж байдаг Туул голын амь тасрахад бэлэн болж. Хаврын цагт саваа халин мэлтэлзэж байдаг гол маань ингэж тасрах болсон нь мэдээж хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Тэгвэл Туул голыг хайрлаж хамгаалах тухай хууль батлах цаг нь болсон гэдгийг харуулж байна. Энэ талаар УИХ-ын гишүүд ямар бодолтой байдгийг сонирхсон юм.


УИХ-ын гишүүн Д.Очирбатаас Туул голын асуудлаар дараахь асуултад хариу авлаа.
-Туул гол ширгэчихжээ. Хүн төрөлхтөн усгүй бол амьдрах боломжгүй шүү дээ?
-Аливаа улс орон усаа бараадаж оршдог. Дээр үеэсээ ч Монголын ард түмэн сүүтэй шанагаараа ус хутгаж авдаггүй, голын усанд хувцасаа угаадаггүй уламжлалтай байсан. Гэтэл өнөөдөр Туул гол маань ширгэчихэж, загас жараахай нь үхэчихсэн байгааг харахад үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Энэ бол Туул голын дагуу замбараагүй газар олгосонтой, үйлдвэрүүд нь янз бүрийн хог хаягдлаа хаядагтай холбоотой. Өнгөрсөн жил Су.Батболд гишүүн “Туул голын усаар гаталсан мориноос гурав хоног өмхий үнэртдэг” гэж ярилцлага өгсөн байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Туул голоо хамгаалах бодлого, хамгаалах хүн байхгүйг харуулж байна. Байгаль хамгаалж байна гэж ярих хүмүүс нь хий хоосон шоуддаг болж. Туул гол ширгэж тасарчихаад байхад очиж үзсэн хүн алга, салбарын сайд нь ч очиж үзээгүй байна. Хамгаалах эхлэл ч тавиагүй байна. Минж нутаглуулснаар Туул гол сэргэхгүй ч гэх шиг янз бүрийн юм ярих юм. Усыг хамгаалж байдаг мод тарьдаг, ундрагыг нь хамгаалдаг хүн алга байна. Тэгсэн хэрнээ голынхоо эх рүү байшин барилга бариад л байна шүү дээ. Хотын захиргаа, төр захиргааны удирдлагууд нь байшин барилга барьчихжээ. Ийм л байдлаас бол Туул гол маань ширгэжээ. 10 жилийн өмнө бол үер болох нь гэж ярьдаг байлаа. Гэтэл өнөөдөр тасарчихсан байгааг харахад хэдэн жилийн дараа Туул гол маань түүх болох нь л дээ.
-Ийм байдалд хүргэсэн хүнд хариуцлага тооцох ёстой байх. Тэгэхээр хариуцлагыг хэнд хүлээлгэх ёстой вэ?
-Гурав дөрвөн жил болсон, түүнээс цааших сайд нарт хариуцлага тооцох ёстой. Түүнээс хоёр гуравхан сар болж байгаа нөхдүүдтэй юу ярих вэ дээ.
-Тэгвэл Туул голоо урсгахын тулд юу хийвэл зохистой вэ?
-Туул руу цутгадаг голын ундрагуудыг хамгаалж байж л сэргэнэ. Түүнээс нацосоор ус шахаад сэргэнэ гэж байхгүй шүү дээ. Туул голын эргээр баригдсан байшин барилгыг татаж авах, цаашид бариулахгүй байх асуудлыг ярих ёстой. Хамгаалах, аврах тухай хуулийн төслийг МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинд бичигдэж байгаа байх. Харамсалтай нь энэ парламентаар батлагдаж амжихгүй биз. Харин дараагийн парламентын нэн тэргүүний хууль байх биз.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан