Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
Галт тэрэгний үйлчлэгчийг оросууд төмснөөс болоод торгожээ
ОХУ-ын Буриад Улсын дээд шүүх саяхан ажлын байрандаа төмс авч явсан монголын галт тэрэгний үйлчлэгчийг торгосон Хиагтын шүүхийн шүүгчийн шийдвэрт эсэргүүцэл бичсэн прокурорын гомдлыг хэлэлцсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сард монгол улсын галт тэрэгний үйлчлэгч Чулуунбаатарын Мөнхтуяа хүнсний зориулалттай төмс авч явсныг гарал үүсэл, эрүүл ахуйн гэрчилгээ байгаагүй гэсэн үндэслэлээр гаалийн байцаагч торгожээ. Ч.Мөнхтуяа энэ асуудлаар шүүхэд гомдол гаргасан ч Хиагтын шүүх гаалийн байцаагийн талд шийдвэр гаргасан юм байна.
Прокурор үүнийг эсэргүүцэж дээд шатны шүүхэд гомдол гаргахдаа тэр багахан хэмжээний төмс нь ажлаа хийж явах үедээ хэрэглэх хүнсний зориулалттай болохоос биш ашиг олох зорилгоор худалдах гэж байсан зүйл биш гэсэн ч Буриадын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж Монголын галт тэрэгний үйлчлэгчийг торгосон нь зөв гэсэн шийдвэр гаргасан байна.
ОХУ-ын Буриад Улсын дээд шүүх саяхан ажлын байрандаа төмс авч явсан монголын галт тэрэгний үйлчлэгчийг торгосон Хиагтын шүүхийн шүүгчийн шийдвэрт эсэргүүцэл бичсэн прокурорын гомдлыг хэлэлцсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сард монгол улсын галт тэрэгний үйлчлэгч Чулуунбаатарын Мөнхтуяа хүнсний зориулалттай төмс авч явсныг гарал үүсэл, эрүүл ахуйн гэрчилгээ байгаагүй гэсэн үндэслэлээр гаалийн байцаагч торгожээ. Ч.Мөнхтуяа энэ асуудлаар шүүхэд гомдол гаргасан ч Хиагтын шүүх гаалийн байцаагийн талд шийдвэр гаргасан юм байна. Прокурор үүнийг эсэргүүцэж дээд шатны шүүхэд гомдол гаргахдаа тэр багахан хэмжээний төмс нь ажлаа хийж явах үедээ хэрэглэх хүнсний зориулалттай болохоос биш ашиг олох зорилгоор худалдах гэж байсан зүйл биш гэсэн ч Буриадын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж Монголын галт тэрэгний үйлчлэгчийг торгосон нь зөв гэсэн шийдвэр гаргасан байна.
0 Сэтгэгдэл
























