Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
Египетэд зэвсэг авч өгнө
Египет Оросоос нийт гурван тэрбум гаруй ам.доллараар МиГ-29М/М2 сөнөөгч онгоц, агаарын дайралтаас хамгаалах хэд хэдэн систем, Ми-35 нисдэг тэрэг, усан онгоц эсэргүүцэгч пуужин, янз бүрийн сум, буу худалдан авахаар болсон тухай “Ведомости” сонин мэдээллээ. Египетийн “Аль-Масри Аль-Юум” сонины мэдээлж байгаагаар зэвсэг худалдан авах мөнгийг Саудын Арави ба Арабын нэгдсэн Эмират хамтран гаргах аж.
Өнгөрсөн оны аравдугаар сард Египетэд төрийн эргэлт гарч цэргийнхэн Ерөнхийлөгч Мурсийг түлхэн унагаж баривчилсны дараа АНУ зэвсэг, мөнгөөр тусламж үзүүлэхээ зогсоосны дараа ийм гэрээ байгуулахаас өөр аргагүй болжээ. АНУ нь тус улс руу жил болгон 1,3 тэрбум ам.долларын танк, онгоц, нисдэг, тэрэг пуужин нийлүүлдэг байсан юм. Гэвч Америк төрийн эргэлт гарсан оронд тусламж үзүүлэхийг хориглосон хуультай болохоор нийлүүлэлтээ түр зогсоогоод байгаа юм.
Египетийн армийнхан Оросоос их хэмжээний зэвсэг худалдан авч байгаатай холбоотойгоор удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн Батлан хамгаалахын сайд Ас-Сисийг Оросын тал дэмжихээр болжээ. Ерөнхийлөгч Путин “Хүндэт ноён Батлан хамгаалахын сайд таныг Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх шийдвэр гаргасныг би мэдэж байна. Египетийн ард түмний хувь заяаг шийдэх хүнд үүргийг үүрэхээр шийднэ гэдэг маш хариуцлагатай шийдвэр. Би өөрийн өмнөөс болон Оросын ард түмний өмнөөс танд амжилт хүсч байна” гэжээ.
Египет Оросоос нийт гурван тэрбум гаруй ам.доллараар МиГ-29М/М2 сөнөөгч онгоц, агаарын дайралтаас хамгаалах хэд хэдэн систем, Ми-35 нисдэг тэрэг, усан онгоц эсэргүүцэгч пуужин, янз бүрийн сум, буу худалдан авахаар болсон тухай “Ведомости” сонин мэдээллээ. Египетийн “Аль-Масри Аль-Юум” сонины мэдээлж байгаагаар зэвсэг худалдан авах мөнгийг Саудын Арави ба Арабын нэгдсэн Эмират хамтран гаргах аж.Өнгөрсөн оны аравдугаар сард Египетэд төрийн эргэлт гарч цэргийнхэн Ерөнхийлөгч Мурсийг түлхэн унагаж баривчилсны дараа АНУ зэвсэг, мөнгөөр тусламж үзүүлэхээ зогсоосны дараа ийм гэрээ байгуулахаас өөр аргагүй болжээ. АНУ нь тус улс руу жил болгон 1,3 тэрбум ам.долларын танк, онгоц, нисдэг, тэрэг пуужин нийлүүлдэг байсан юм. Гэвч Америк төрийн эргэлт гарсан оронд тусламж үзүүлэхийг хориглосон хуультай болохоор нийлүүлэлтээ түр зогсоогоод байгаа юм.
Египетийн армийнхан Оросоос их хэмжээний зэвсэг худалдан авч байгаатай холбоотойгоор удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн Батлан хамгаалахын сайд Ас-Сисийг Оросын тал дэмжихээр болжээ. Ерөнхийлөгч Путин “Хүндэт ноён Батлан хамгаалахын сайд таныг Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх шийдвэр гаргасныг би мэдэж байна. Египетийн ард түмний хувь заяаг шийдэх хүнд үүргийг үүрэхээр шийднэ гэдэг маш хариуцлагатай шийдвэр. Би өөрийн өмнөөс болон Оросын ард түмний өмнөөс танд амжилт хүсч байна” гэжээ.
0 Сэтгэгдэл
























