АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
МАХН-ынханд хэлэх зөвлөгөө
Нэгэн үе улс төрийн тогоонд мандаж явсан Н.Энхбаяр Төв аймгийн цагдан хорих төвд хоригдсноос хойш зургаа хонож байна. Түүнийг баригдсаныг дэмжих нэгэн байхад, дэмжихгүй байгаа нь ч бас багагүй юм. Гэхдээ дэмжиж байгаа хараад байхад ихэвчлэн ахмадууд, тэтгэврийн хөгчүүл байна билээ. МАХН-ын төв байрны үүдээр очоод харахад л тодорхой. Зарим нь, “Н.Энхбаяр даргын гэгээн дүрийг харахгүй бол нойр хүрэхгүй нь. Түүнийг суллуулж байж л санаа маань амарна. Тэр болтол ёстой ясаа цайтал явна аа” гэж хоолой нь цахиртаж, нулимс дуслуулан ярих.
Мөн Н.Энхбаярыг төрийн бүхий л албан тушаалыг хашч байхад түүнийг авлигач, луйварчин мэтээр цоллож, төрийн ордон руу өндөг, улаан лооль чулуудаж явсан иргэний хөдөлгөөнийхөн харин түүний улаан фэнүүдийн нэг болжээ. Ёстой туйлбаргүй гээд хэлчихэд ч илүүдэхгүй. Яагаад гэвэл, Н.Энхбаярыг өндөр албан тушаалтан байхад нь янз бүрээр хэлж муулчихаад, албанаасаа буухад нь янз бүрийн холбоо эвсэлд нь нэгдэж түүний хэлсэн, зөвлөснөөр хөдөлж байгаа нь ингэж дүгнэмээр. За энэ ч яахав. Хэнийг бурхан мэт шүтэж, хэнийгээ газар доор ортол нь муулах нь тэдний баталгаажсан эрх юм хойно.

Гэхдээ л Н.Энхбаярын шүтэн бишрэгчид болон МАХН-ынханд өгөх зөвлөгөө байна аа. Зөвлөгөө ч гэж дээ. Зүгээр л хэлэх үг байгаагаа уламжилъя.
“Ард түмэн” гэдэг үгийг та бүхэн хэтэрхий их хэрэглээд байгаа юм бус уу. МАХН-ын төв байранд өдөр болгон шахуу ирдэг хөгшчүүл, дээрээс нь ганц нэг телевизийн шууд нэвтрүүлэгт холбогдож, Н.Энхбаярыг өмөөрсөн өнгө аястай зүйл ярьдаг хүмүүсээр Монголын ард түмнийг төлөөлүүлж болохгүй ээ. Тэдний цаана харин Н.Энхбаярыг хорихыг нь юм уу, аль эсвэл түүнд дургүй хүмүүс байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр тусмаа ид хөдөлмөрлөж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэрээ оруулдаг, хий хоосон зүйл ярьж явдаггүй мянга мянган хүн байгаа гэдэгт би л хувьдаа эргэлзэхгүйгээ илэрхийлье. Энэ бол дан ганц миний зүрхнээс гарч байгаа үг биш гэдгийг ч МАХН-ынханд хэлэх нь зүйтэй болов уу.
Магадгүй хувь хүн болгон Монгол Улсын иргэн гэдэг утгаараа ард түмэн гэж хэлж болох. Гэхдээ л та бүхэн хэдхэн хүнээр төлөөлүүлж, ард түмэн гэж шоудахаа больсон дээр биз. Ард түмэн бус “ард иргэд” биднийг дэмжиж байгаа гэж хэлэх нь зүйд нийцэх байх. “Ард иргэд” гэдэг нь ч томдож мэдэх. Шулуухан хэлэхэд манай “улаан фэн”-үүд гээд хэлчихсэн дээр биз. Түүнээс ард түмэн гэдэг чинь хэтэрхий томдсон асуудал болох нь. Үүнийг нэг тунгааж үзнэ биз дээ.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл