Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Америкчууд дэлхий нарыг тойрдгийг мэддэггүй
АНУ хэдийгээр шинжлэх ухаан, технологийн хувьд өндөр хөгжилтэй орнуудын тоонд орох боловч тус улсын хүн амын 25 хувь нь дэлхий нарыг тойрдог тухай мэддэггүй болохыг судалгаа харуулжээ.

АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сангаас явуулсан судалгаанд оролцогчдын 74 хувь нь дэлхий нарыг тойрдог болохыг мэдэж байсан бол хүн сармагчнаас гаралтай гэдэгт 54 хувь нь л санал нийлсэн аж.
Судалгаанд физик, биологийн холбогдолтой ерөнхий мэдлэгийн есөн асуултыг тавьсан байна. Асуултад хариулагчдын зөв онооны дундаж 6,5 хувь гарчээ. Тус сан нь шинжлэх ухааны судалгааг дэмждэг төрийн бус байгууллага юм.
Хэдий хүмүүсийн мэдлэгийн хүрээ ийм байгаагаас үл шалтгаалан, судалгаанд оролцогчдын 90 хувь нь шинжлэх ухааны шинэ нээлтийг тодорхой хэмжээнд сонирхдог болох нь тогтоогджээ.
Мөн АНУ-ын 10 иргэний ес нь шинжлэх ухааны тусламжтайгаар хүн төрөлхтөн хүнд асуудлаа шийдвэрлэн, хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажилладаг гэж үзсэн байна.
Тэдний 60 хувь нь амьтны хүрээлэн, усан сан, байгаль, түүхийн болон шинжлэх ухаан, технологийн музей үзэх замаар шинжлэх ухаантай ямар нэг байдлаар холбогддог гэж хариулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан