Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Цэргийн албан хаагчид ил захидлаас эхлээд дүрэмт хувцас хүртэл цуглуулжээ
Монгол цэргийн музейгээс цэргийн албан хаагчид, хувь хүмүүстэй хамтран “ХОББИ” үзэсгэлэнг гурав дах жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн үзэсгэлэнд Батлан хамгаалах салбарын ажилтан, алба хаагчид болон ЗХ-ний 311, 353, 084, 150, 032, 120, 089-дүгээр ангийн алба хаагчид, Улсын тэргүүний 53, 97-дугаар сургуулийн сурагчид өөрсдийн хобби, цуглуулах дуртай зүйлсээ дэлгэн тавьжээ. Үзэсгэлэнд 14 орны 27 хотын 130 гаруй ил захидал, 50 гаруй асаагуур, цэргийн болон иргэний зориулалттай онгоцны 60 гаруй загвар, 29 орны мөнгөн дэвсгэрт, медалионууд, ховор нандин, үнэ цэнэ бүхий 11 төрлийн цаг, гадаад орнуудын цэргийн иж бүрэн дүрэмт хувцас, түлхүүрийн оосор, аяганууд, гадаад орнуудын цэргийн таних тэмдгүүд, олимп спортын холбогдолтой тэмдгүүд, 300 гаруй машины загвар, таван орны 40 гаруй зааны цуглуулга зэргийг дэлгэн тавьжээ. Тэр дундаас үзэгчид 12 настай н.Насантогтох охины машины цуглуулгыг сонирхон харж байлаа. Охин хүүхэд атлаа багаасаа л хүүхэлдэй сонирхдоггүй машинд дуртай байсан учир аав, ээж, хамаатан садангууд нь түүнд машин их бэлэглэдэг байжээ. Энэ нь яваандаа охины хобби болж одоогоор зургаан орны 300 гаруй машиныг цуглуулж амжжээ. Тэрээр зарим нэг машинаа худалдаж авснаас хамгийн үнэтэй нь 325 мянган төгрөгийн удирдлагатай машин гэж танилцуулж байлаа. Үүнээс гадна үзэгчдийг татаж байсан өөр нэг цуглуулга нь гадаад орнуудын мөнгөн дэвсгэрт, медалионууд байсан юм. Энэ нь Зэвсэгт хүчний 084-дүгээр ангийн биеийн тамир спортын офицер, сургагч, хошууч Ж.Батсайханы цуглуулгууд аж. Тэрээр Гуанжоуд цэргийн биеийн тамирын дамжаанд суралцаж байхдаа төрсөн өдрөөрөө найзуудаасаа 50-иад мөнгөн дэвсгэрт, 20 гаруй медалионыг бэлгэнд авснаасаа хойш эдгээр зүйлийг цуглуулах хоббитой болж одоо 62 орны 70 гаруй мөнгөн дэвсгэрттэй болжээ.
Зэвсэгт хүчний 311-дүгээр ангийн захирагч, хурандаа Б. Баатар “Монголын Зэвсэгт хүчний гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжихийн хэрээр цэргийн алба хаагчид таван тивийн улс оронд үүрэг гүйцэтгэх, суралцах зэргээр зорчих болсон. Үүгээр бидний хүсэл сонирхолтой зүйлээ цуглуулах, цуглуулгатай болох өргөн боломж нээгдсэн” хэмээн ярьсан юм. Үнэхээр ч түүний хэлснийг батлах цуглуулгууд үзэсгэлэнд олон байлаа. 084-дүгээр ангийн мэргэн буудагч, ахлагч А. Цогтбаатар гэхэд долоон орны дүрэмт хувцастай болоод байгаа гэнэ. Тэрээр гадаад цэргүүдтэй хамт хээрийн ажиллагаанд оролцох үедээ өөрийнхөө хувцсаар сольж авдаг аж.
Монгол цэргийн музейгээс цэргийн албан хаагчид, хувь хүмүүстэй хамтран “ХОББИ” үзэсгэлэнг гурав дах жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн үзэсгэлэнд Батлан хамгаалах салбарын ажилтан, алба хаагчид болон ЗХ-ний 311, 353, 084, 150, 032, 120, 089-дүгээр ангийн алба хаагчид, Улсын тэргүүний 53, 97-дугаар сургуулийн сурагчид өөрсдийн хобби, цуглуулах дуртай зүйлсээ дэлгэн тавьжээ. Үзэсгэлэнд 14 орны 27 хотын 130 гаруй ил захидал, 50 гаруй асаагуур, цэргийн болон иргэний зориулалттай онгоцны 60 гаруй загвар, 29 орны мөнгөн дэвсгэрт, медалионууд, ховор нандин, үнэ цэнэ бүхий 11 төрлийн цаг, гадаад орнуудын цэргийн иж бүрэн дүрэмт хувцас, түлхүүрийн оосор, аяганууд, гадаад орнуудын цэргийн таних тэмдгүүд, олимп спортын холбогдолтой тэмдгүүд, 300 гаруй машины загвар, таван орны 40 гаруй зааны цуглуулга зэргийг дэлгэн тавьжээ. Тэр дундаас үзэгчид 12 настай н.Насантогтох охины машины цуглуулгыг сонирхон харж байлаа. Охин хүүхэд атлаа багаасаа л хүүхэлдэй сонирхдоггүй машинд дуртай байсан учир аав, ээж, хамаатан садангууд нь түүнд машин их бэлэглэдэг байжээ. Энэ нь яваандаа охины хобби болж одоогоор зургаан орны 300 гаруй машиныг цуглуулж амжжээ. Тэрээр зарим нэг машинаа худалдаж авснаас хамгийн үнэтэй нь 325 мянган төгрөгийн удирдлагатай машин гэж танилцуулж байлаа. Үүнээс гадна үзэгчдийг татаж байсан өөр нэг цуглуулга нь гадаад орнуудын мөнгөн дэвсгэрт, медалионууд байсан юм. Энэ нь Зэвсэгт хүчний 084-дүгээр ангийн биеийн тамир спортын офицер, сургагч, хошууч Ж.Батсайханы цуглуулгууд аж. Тэрээр Гуанжоуд цэргийн биеийн тамирын дамжаанд суралцаж байхдаа төрсөн өдрөөрөө найзуудаасаа 50-иад мөнгөн дэвсгэрт, 20 гаруй медалионыг бэлгэнд авснаасаа хойш эдгээр зүйлийг цуглуулах хоббитой болж одоо 62 орны 70 гаруй мөнгөн дэвсгэрттэй болжээ. Зэвсэгт хүчний 311-дүгээр ангийн захирагч, хурандаа Б. Баатар “Монголын Зэвсэгт хүчний гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжихийн хэрээр цэргийн алба хаагчид таван тивийн улс оронд үүрэг гүйцэтгэх, суралцах зэргээр зорчих болсон. Үүгээр бидний хүсэл сонирхолтой зүйлээ цуглуулах, цуглуулгатай болох өргөн боломж нээгдсэн” хэмээн ярьсан юм. Үнэхээр ч түүний хэлснийг батлах цуглуулгууд үзэсгэлэнд олон байлаа. 084-дүгээр ангийн мэргэн буудагч, ахлагч А. Цогтбаатар гэхэд долоон орны дүрэмт хувцастай болоод байгаа гэнэ. Тэрээр гадаад цэргүүдтэй хамт хээрийн ажиллагаанд оролцох үедээ өөрийнхөө хувцсаар сольж авдаг аж.
0 Сэтгэгдэл
























