Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Израйльтай байгуулсан гэрээг цуцлуулахыг завдаж байна
АНУ-ын удирдлага Израйль, Энэтхэгийн хооронд байгуулсан пуужин худалдан авах олон зуун сая ам.долларын гэрээг цуцлуулах талаар идэвхтэй ажиллаж эхэлсэн тухай Израйлийн хэвлэлүүд мэдээлж байна. Энэтхэг нь Израйлийн “Рафаэль” компанийн танк эсэргүүцэгч “Спайк” пуужин худалдан авах тухай гэрээ байгуулсан бөгөөд пуужинг Энэтхэгийн нөхцөлд амжилттай туршаад байгаа юм. Гэтэл Израйлийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Америкийн тал Израйльтай байгуулсан гэрээг цуцлуулахаар Энэтхэгийн удирдлагад шахалт үзүүлж эхэлсэн байна. Энэтхэгчүүдийг гэрээгээ цуцалбал хариуд нь өөрсдийн үйлдвэрлэсэн танк эсэргүүцэгч “Жаблин” пуужинг илүү ашигтай нөхцлөөр нийлүүлэх, цаашдаа шинэ пуужин боловсруулах үйл ажиллагаанд энэтхэг мэргэжилтнүүдийг оролцуулах саналыг тавиад байгаа аж. Гэхдээ энэ саналыг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна.
Өөрийн гол түншүүдийн нэг Израйлийн эсрэг ийм түрэмгий алхам хийхэд хүргэсэн гол шалтгаан нь АНУ-ын батлан хамгаалахын төсөв хасагдсан явдал юм байна. Төсөв улам бүр хумигдсаар байгаа нөхцөлд батлан хамгаалах салбарт ажилладаг компаниудаа дэмжихийн тулд борлуулалтын зах зээлийн төлөө хатуухан тэмцэл хийхээс өөр аргагүй болсон аж. Израйль ч мөн адил зэвсгийн экспортоос ихээхэн хамаардаг. Израйль жилдээ долоон тэрбум ам.долларын зэвсэг экспортлодог нь энэ улсын өндөр технологиор бүтсэн нийт бүтээгдэхүүний экспортын 25 хувийг эзэлдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан