Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭНЭ ОНД 16 БАГА СУРГУУЛЬ-ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРНО
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн  2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтод туссаны дагуу хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, сургуулийн болон сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор НИТХ-ын 2013 оны А/35 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 83 бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэжээ. Эдгээрээс энэ онд БЗД-ийн 19, 22, 23, 27 дугаар хороо,  СХД-ийн  11, 24 дүгээр хороо,  тус дүүргийн 170 дугаар цэцэрлэгийн хашаанд, СБД-ийн 17,  9 дүгээр хороо,  ХУД-ийн 10, 14, 15  дугаар хороо, БГД-ийн 22 дугаар хороо, ЧД-ийн 12, 16, 17-р  дугаар хороонд бага сургууль-цэцэрлэгийн цогцолборыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барихаар болсон байна. Цогцолборын барилга нь нэг загвартай байх бөгөөд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 сурагчтай бага сургууль барихаар зураг төслийг нь боловсруулжээ. Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээ иргэд, сурагчдад ойртож, гэрээсээ  500 метрийн радиус дотор  хүүхдүүд сурч хүмүүжих боломжтой болох юм. Төлөвлөж байгаагаар бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барилга нь хоёр хаалгатай, урд талаар гол орцтой,  хойд талаараа ажилчдын болон онцгой байдлын орцтой байх аж. Мөн хүүхдийн амрах, хичээллэх бүх өрөө нар үзэх боломжтой төдийгүй сургалт хүмүүжлийн барилгын норм дүрэм баримтлан зураг төслийг нь боловсруулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан