Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
800 хүн алсан мексик эр хэргээ хүлээж эхэлжээ
2010 онд мексикийн Сьюдад-Хуарес хотод саатуулж дараа нь АНУ-д шилжүүлж өгсөн мексик эр Хесус Эрнесто Чавес Кастильо 800 гаруй хүний амь хөнөөснөө хүлээж эхэлсэн байна.

Тэр мексикийн Артуро Гальегос тэргүүтэй Barrio Azteca гэдэг дээрмийн бүлэгт орсноор өдөр бүр л хүн алах даалгавар авч байснаа ярьж эхэлжээ.
Америкийн тал Кастильог 2010 оны тавдугаар сард Мексикийн эрүүгийн нийслэл гэдэг хилийн Сьюдад-Хуарес хотод АНУ-ын консулын газрын ажилтнуудыг гэр бүлийнхэнтэй нь хамт хүйс тэмтэрсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

Чавес Кастильо одоо америкийн иргэдийг ал гэж даалгавар өгч байсан хэмээн өөрийн бүлэглэлийн тэргүүн Артуро Гальегосын эсрэг мэдүүлэг өгч эхэлсэн байна.
Мексикийн Чиуауа муж нь америктай хиллэдэг хар тамхи тээвэрлэлтийн гол дамжлага болдог,  хар тамхи, хууль бус наймаа эрхэлдэг гэмт хэргийн бүлэглэлүүд ажиллаж давуу эрх олж хяналтыг гартаа авахын төлөөнөө байнга өөр хоорондоо тэмцэлдэж байдаг газар. Зөвхөн 2010 онд гэхэд л Чиуауагийн Сьюдад-Хуарес хотод 3,1 мянган хүний амь нас хороосноор эрүүгийн хамгийн ноцтой хотод ормогц  эрх баригчид нь арга хэмжээ авч эхэлснээр арай гайгүй болоод байгаа  юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан