УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Камерын долоон жүжиг
Тайзны урлагт үзэгчид хошуурах болсон энэ цагт театрын ямар найруулагч, хэн гэдэг жүжигчин чадвартай болох тухай яриа хаа сайгүй өрнөх болж. Тэгвэл үзэгчдийн энэ асуултад хариулах нэгэн төсөл хэрэгжих гэж байна. УДЭТ-ын ээлжит төсөл “Камерын жүжиг” нэртэй.
Монголын театрын урлаг өмнө нь олон улсын хэмжээнд гардаггүй байсан шалтгаан нь хэт нүсэр, өөр оронд яг эх орондоо тоглодог шиг тоглох боломжгүй учраас тэр гэдэг. Тэгвэл үүнээс гарах гарц нь камерт зориулсан жүжиг тавих. Камертай харилцаж, хальсанд буулгахад хялбар байдлаар найруулга, тайз засал, жүжигчний уран чадвар гээд бүх зүйлийг тохируулсан жүжиг тавина гэсэн үг. Тэгвэл өмнө нь байгаагүй энэ төрлөөр долоон найруулагч өөр өөрийн ур ухаан, авьяасыг шингээсэн долоон жүжиг тавих юм. Үүнд, Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага”-ыг сонгон авсан бол түүний багш Ардын жүжигчин Б.Мөнхдорж А.Ванпиловын “Хэрээт төгөл”, зохиолыг сонгосон байна. Энэ жил “Кихот ноён” жүжгээр өөрийн эмзэглэлийг үзэгчдэд дэлгэсэн найруулагч Б.Баатар А.Очирбатын “Буруугүй буруутан” зохиолыг сонгожээ. Харин Найдангийн Ганхуяг өөрийн зохиол болох “Тахиа, нохой, гахай” жүжгийг амилуулахаар болсон байна. Найруулагч Ч.Найдандорж Дарио Фогийн “Чөлөөт хос”, найруулагч Ч.Түвшин Люсиль Флетчерийн “Уучлаарай та дугаар андуурч” зохиолыг сонгосон бол УДЭТ-ын залуу найруулагч Ц.Батнайрамдал Николай Колядагийн “Манекен” жүжгийг найруулахаар болжээ.
УДЭТ-ын дөрөв, чөлөөт уран бүтээл хийдэг ч өөрсдийн гэсэн мөрийг урлагийн оргилд гаргаж чадсан гурван найруулагч өөрсдийн авьяас чадвараа ирэх дөрөв, тавдугаар саруудад дэлгэх нь. Харин тэд жүжигтээ хэнийг сонгож тоглуулах нь асуулт хэвээр. Хэн нь хэн гэдгийг тун удахгүй “Камерын долоо”-гоос тольдох нь.
Тайзны урлагт үзэгчид хошуурах болсон энэ цагт театрын ямар найруулагч, хэн гэдэг жүжигчин чадвартай болох тухай яриа хаа сайгүй өрнөх болж. Тэгвэл үзэгчдийн энэ асуултад хариулах нэгэн төсөл хэрэгжих гэж байна. УДЭТ-ын ээлжит төсөл “Камерын жүжиг” нэртэй. Монголын театрын урлаг өмнө нь олон улсын хэмжээнд гардаггүй байсан шалтгаан нь хэт нүсэр, өөр оронд яг эх орондоо тоглодог шиг тоглох боломжгүй учраас тэр гэдэг. Тэгвэл үүнээс гарах гарц нь камерт зориулсан жүжиг тавих. Камертай харилцаж, хальсанд буулгахад хялбар байдлаар найруулга, тайз засал, жүжигчний уран чадвар гээд бүх зүйлийг тохируулсан жүжиг тавина гэсэн үг. Тэгвэл өмнө нь байгаагүй энэ төрлөөр долоон найруулагч өөр өөрийн ур ухаан, авьяасыг шингээсэн долоон жүжиг тавих юм. Үүнд, Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага”-ыг сонгон авсан бол түүний багш Ардын жүжигчин Б.Мөнхдорж А.Ванпиловын “Хэрээт төгөл”, зохиолыг сонгосон байна. Энэ жил “Кихот ноён” жүжгээр өөрийн эмзэглэлийг үзэгчдэд дэлгэсэн найруулагч Б.Баатар А.Очирбатын “Буруугүй буруутан” зохиолыг сонгожээ. Харин Найдангийн Ганхуяг өөрийн зохиол болох “Тахиа, нохой, гахай” жүжгийг амилуулахаар болсон байна. Найруулагч Ч.Найдандорж Дарио Фогийн “Чөлөөт хос”, найруулагч Ч.Түвшин Люсиль Флетчерийн “Уучлаарай та дугаар андуурч” зохиолыг сонгосон бол УДЭТ-ын залуу найруулагч Ц.Батнайрамдал Николай Колядагийн “Манекен” жүжгийг найруулахаар болжээ.
УДЭТ-ын дөрөв, чөлөөт уран бүтээл хийдэг ч өөрсдийн гэсэн мөрийг урлагийн оргилд гаргаж чадсан гурван найруулагч өөрсдийн авьяас чадвараа ирэх дөрөв, тавдугаар саруудад дэлгэх нь. Харин тэд жүжигтээ хэнийг сонгож тоглуулах нь асуулт хэвээр. Хэн нь хэн гэдгийг тун удахгүй “Камерын долоо”-гоос тольдох нь.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
























