Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
Ганц бие Ерөнхийлөгчийн төрийн айлчлал
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд АНУ-д төрийн айлчлал хийхээр ганц биеэр хүрэлцэн ирээд байна. Хэдхэн хоногийн өмнө тэргүүн хатагтайгаасаа салж, улс төрийн рейтинг нь ч урьд өмнө байгаагүй хамгийн доод түвшиндээ хүрчихээд байгаа Францын Ерөнхийлөгч зориулан Цагаан ордон төрийн хүндэтгэлийн зоог бэлтгээд байна. Гэхдээ Ф.Олландын айлчлалын үеэр өрнөх албан хэлэлцээрүүд хүндэтгэлийн арга хэмжээнээс илүү чухал гэдэг нь ойлгомжтой. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй Ираны асуудлаас эхлээд хоёр улсын худалдаа, дэлхийн цаг уурын өөрчлөлт зэрэг олон сэдвээр яриа өрнүүлэхээр төлөвлөжээ. Тэдний энэ урт яриа Виржиния дахь Ерөнхийлөгч Томас Жефферсоны гэр рүү хамтдаа нисэх үед ч үргэлжилжээ. АНУ-ыг үндэслэгчдийн нэг, мөн тус улсын Франц дахь төлөөлөгч асан Томас Жефферсон гэрт хоёр Ерөнхийлөгч зочилсны зэрэгцээ Виржиниягийн их сургуулийн кампусаар оржээ. Ф.Олланд өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээрээ дуусгасны дараа АНУ-ын Цахиурын хөндийд зочилж Facebook, Twitter, Google зэрэг компанийн удирдлагуудтай уулзах юм байна.
Францын Ерөнхийлөгч нараас хамгийн сүүлд Жак Ширак 1996 онд АНУ-д төрийн айлчлал хийж байжээ.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд АНУ-д төрийн айлчлал хийхээр ганц биеэр хүрэлцэн ирээд байна. Хэдхэн хоногийн өмнө тэргүүн хатагтайгаасаа салж, улс төрийн рейтинг нь ч урьд өмнө байгаагүй хамгийн доод түвшиндээ хүрчихээд байгаа Францын Ерөнхийлөгч зориулан Цагаан ордон төрийн хүндэтгэлийн зоог бэлтгээд байна. Гэхдээ Ф.Олландын айлчлалын үеэр өрнөх албан хэлэлцээрүүд хүндэтгэлийн арга хэмжээнээс илүү чухал гэдэг нь ойлгомжтой. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй Ираны асуудлаас эхлээд хоёр улсын худалдаа, дэлхийн цаг уурын өөрчлөлт зэрэг олон сэдвээр яриа өрнүүлэхээр төлөвлөжээ. Тэдний энэ урт яриа Виржиния дахь Ерөнхийлөгч Томас Жефферсоны гэр рүү хамтдаа нисэх үед ч үргэлжилжээ. АНУ-ыг үндэслэгчдийн нэг, мөн тус улсын Франц дахь төлөөлөгч асан Томас Жефферсон гэрт хоёр Ерөнхийлөгч зочилсны зэрэгцээ Виржиниягийн их сургуулийн кампусаар оржээ. Ф.Олланд өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээрээ дуусгасны дараа АНУ-ын Цахиурын хөндийд зочилж Facebook, Twitter, Google зэрэг компанийн удирдлагуудтай уулзах юм байна. Францын Ерөнхийлөгч нараас хамгийн сүүлд Жак Ширак 1996 онд АНУ-д төрийн айлчлал хийж байжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
МОНГОЛ
Ямарч монгол хүн хэн нэгнийх нь гэр бүлд уй гашуу тохиолдсон үед “Би танайд зочилж очно, намайг хүлээн авч зочло, дайлж наргиул!” гэж хэзээч хэлдэггүй, тийм юм ой ухаанд нь ч байдаг ч үгүй билээ....Гэтэл манай Ерөнхийлөгч одоо Францад “хүчээр” айлчилж байдаг нь юу ч билээ???.......Улс оронд минь аюул нүүрлэсэн ч биш байхад юундаа ингэтлээ яарч уй гашуунд автсан тэр улс руу гүйж хэн ч юм нэг хүүхнээр тосуулж улсаа юунд ингэтлээ дэлхий даяар гутаана вэ?...Монгол Улсын ёс зүйт Дипломат Гадаад харилцаа хаана байна вэ????.......
2015.11.19
























