Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Хятадад биеэ үнэлэх нь хууль бус биш бил үү
Биеэ үнэлэх нь Хятадад хууль бус явдалд тооцогддог. Гэвч Хятадад үйл ажиллагаа явуулж буй барууны томоохон сүлжээ зочид буудлуудад бие даасан хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг биеэ үнэлэгчдийн саун спа олноороо байдгийг BBC агентлаг илрүүлжээ. Жишээлбэл, Европын хамгийн хуучны, тансаг зочид буудлын сүлжээ болох Кемпинскигийн Чиндао дахь нэг зочид буудалд нь нэг жижиг өрөөнд 10 гаруй бүсгүйг нууцаар байлгаж, биеийг нь үнэлүүлж байжээ. Дэлхий даяар таван одтой 70 гаруй зочид буудалтай, Швейцарьт төвтэй Кемпински тэдний үйл ажиллагааг спа нэрээр халхалж, үйлчлүүлэгчиддээ санал болгодог байна. Тэднээр үйлчлүүлсэн хүмүүс төлбөрөө зочид буудалд төлж байгаа нь биеэ үнэлэх явдал тус буудлын нэгэн төрлийн үйлчилгээ болж таарна гэсэн үг. Биеэ үнэлэгчдийн нэгтэй нь ярилцахад тэд өдөрт дунджаар гурван үйлчлүүлэгчтэй байдаг, орлогынхоо 40 хувийг авдаг гэжээ.

Үүн шиг үйлчилгээ Интерконтинентал зочид буудалд ч байгааг илрүүлсэн байна. BBC-гийн сурвалжлагч Жензоу дахь Рамада Плаза зочид буудалд ч ийм үйлчилгээ байгаа эсэхийг шалгаж үзэхэд мөн л спа нэрээр эрэгтэй үйлчлүүлэгчдэдээ биеэ үнэлэгчдийг санал болгосон байна. 20 гаруй бүсгүйчүүдээс санал болгосон тус буудалд нэг эмэгтэйтэй учрахад 800 юанийн төлбөр төлөх ёстой гэнэ.
Гэвч дээрх зочид буудлууд бүгд энэ мэдээллийг няцааж, спа, массажны үйлчилгээг гуравдагч этгээд үзүүлдэг хэмээн мэдэгджээ.
Хэдийгээр Хятадын эрх баригчид биеэ үнэлэх явдлыг үгүй болгосон гэлцдэг ч одоо тус улсад дөрвөн сая орчин биеэ үнэлэгч бий гэсэн албан бус тоо байдаг. Саун массаж, караоке баарнаас эхлээд үсчний салон хүртэл биеэ үнэлэгчдийн үүр уурхай болдог байна.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан