Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Амьтны хүрээлэн илүүдэл анаашаараа арслан хоолложээ
Копенгагены амьтны хүрээлэн тоо толгой нь илүүдээд байсан анаашнаасаа эв эрүүл, залуухан нэг анаашийг нь устгаж, арслангуудынхаа хоол болгожээ. Тус амьтны хүрээлэнд төрсөн Мариус нэртэй хоёр настай залуу анаашийг тэд генийн хувьд бусадтайгаа хэтэрхий ижилхэн буюу бусдаасаа ялгараад байх давуу талгүй ердийн нэг анааш гэж үзсэн учраас цаашид амьтны хүрээлэнд зай эзлүүлэн, зардал гарган тэжээгээд байх шаардлагагүй гээд олны өмнө тариа хийж, амийг нь тасласан байна. Уг нь, Мариус анаашийн тухай мэдээлэл хэдэн сарын өмнө олон нийтэд хүрч, түүнийг аврах гэсэн олон мянган хүн гарын үсгээ зурж, амьтны хүрээлэнгийн удирдлагыг шийдвэрээ өөрчлөхийг шаардаж байжээ. Тэр ч бүү хэл Мариусыг цаашид тэжээх аргагүй гэж байгаа бол өөр амьтны хүрээлэнд шилжүүлье, бүр хувьдаа худалдаж авъя хэмээн 500 мянган еврогийн санал тавьсан хүн ч гарчээ.

Гэвч Копенгагены амьтны хүрээлэн дүрэм журмаараа түрий барьж, эзэмшлийн амьтнаа өөр хүрээлэнд шилжүүлэхгүй, гэхдээ өөрсдөд нь нэгэнт байлгах шаардлагагүй учраас өөрсдийн журмын дагуу устгана гэж зүтгэсээр Мариусын амийг хороожээ. Мариуст тариа тарих үед олон арван хүүхэд, эцэг эхчүүдийнхээ хамт ирж харсан бөгөөд тарьсны дараа анаашийг буудаж, хэсэг хэсгээр нь хуваагаад амьтны хүрээлэнгийн арслангуудад өдрийн хоол болгож өгсөн байна.
Энэ явдлынхаа төлөө Копенгагены амьтны хүрээлэн асар их шүүмжлэл хүлээж байгаа ч жилдээ 20-30 амьтан, тэр дундаа баавгай, бар, тахь гэх мэт амьтдыг хүртэл устгадаг тус хүрээлэн өөрсдийн үйлдлийг хамгаалсаар байна.

алуурчид вэ
manai ulsaas irj heden hujaa avaachaad ugchikhgui
Zugeer l baigald n tavichij boloogui yum bh da

yamar zerleg yum bolimoor yum. Oordiig n buudaj arsland ugvul taarna. Iluudsen gene shuu. Hun l iluudeed bh shuu.
Копенгагены амьтны хүрээлэн тоо толгой нь илүүдээд байсан анаашнаасаа эв эрүүл, залуухан нэг анаашийг нь устгаж, арслангуудынхаа хоол болгожээ. Тус амьтны хүрээлэнд төрсөн Мариус нэртэй хоёр настай залуу анаашийг тэд генийн хувьд бусадтайгаа хэтэрхий ижилхэн буюу бусдаасаа ялгараад байх давуу талгүй ердийн нэг анааш гэж үзсэн учраас цаашид амьтны хүрээлэнд зай эзлүүлэн, зардал гарган тэжээгээд байх шаардлагагүй гээд олны өмнө тариа хийж, амийг нь тасласан байна. Уг нь, Мариус анаашийн тухай мэдээлэл хэдэн сарын өмнө олон нийтэд хүрч, түүнийг аврах гэсэн олон мянган хүн гарын үсгээ зурж, амьтны хүрээлэнгийн удирдлагыг шийдвэрээ өөрчлөхийг шаардаж байжээ. Тэр ч бүү хэл Мариусыг цаашид тэжээх аргагүй гэж байгаа бол өөр амьтны хүрээлэнд шилжүүлье, бүр хувьдаа худалдаж авъя хэмээн 500 мянган еврогийн санал тавьсан хүн ч гарчээ.
Гэвч Копенгагены амьтны хүрээлэн дүрэм журмаараа түрий барьж, эзэмшлийн амьтнаа өөр хүрээлэнд шилжүүлэхгүй, гэхдээ өөрсдөд нь нэгэнт байлгах шаардлагагүй учраас өөрсдийн журмын дагуу устгана гэж зүтгэсээр Мариусын амийг хороожээ. Мариуст тариа тарих үед олон арван хүүхэд, эцэг эхчүүдийнхээ хамт ирж харсан бөгөөд тарьсны дараа анаашийг буудаж, хэсэг хэсгээр нь хуваагаад амьтны хүрээлэнгийн арслангуудад өдрийн хоол болгож өгсөн байна.
Энэ явдлынхаа төлөө Копенгагены амьтны хүрээлэн асар их шүүмжлэл хүлээж байгаа ч жилдээ 20-30 амьтан, тэр дундаа баавгай, бар, тахь гэх мэт амьтдыг хүртэл устгадаг тус хүрээлэн өөрсдийн үйлдлийг хамгаалсаар байна.

0 Сэтгэгдэл
Монгол
Yadag muu aluurchid ve
2017.02.07
2014.02.13
2014.02.12
2014.02.11
2014.02.11
2014.02.10