Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Британийн Цагаачлалын сайд гэрийн үйлчлэгчээсээ болж огцорлоо

Их Британи улсын  Цагаачлалын сайд Марк Харпер гэрийн үйлчлэгч нь тус улсад ажиллаж амьдрах ямар ч бичиг баримтгүй байсан нь илэрсний дараа огцорсон байна.
Энэ тухайд сайд өөрөө гэрийн үйлчлэгч нь  хуурамч бичиг баримт ашиглан хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлэн өөрийг нь  мэхэлсэн гэж хэлээд энэ бүхнийг нягтлаагүй алдааныхаа төлөө огцорч байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Энэ үеэрээ тэр цагаачлалын тухай хууль эрхзүйг харьцангуй хатуу болгох шаардлагатай байгаа гэдгийг бас хэлсэн байна. Ер нь Британид хууль бусаар цагаачлагчдын эсрэг хуулийг чангатгах тухай яригдаж эхлээд байгаа юм.
Харпер өөрөө Цагаачлалын сайд байх хугацаандаа цагаач иргэдийн бичиг баримтыг зөвхөн ажил олгогч төдийгүй эмнэлгийн ажилтнууд, нийгмийн хамгааллынхан шалгаж байх ёстой гэсэн хууль санаачлан батлуулж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан