УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
118 кг-аас 48 кг болтлоо туржээ
Рэчел Фредериксон хэмээх 24 настай бүсгүй 118 кг-аас 48 кг хүртлээ турж, “Biggest Loser” тураах шоуны ялагч болжээ. Тэрээр телевизийн реалити шоунд оролцох хугацаандаа нийтдээ 70 кг буюу өмнөх биеийн жингийнхээ 60 хувийг хаяж, үзэгч олныг гайхашруулаад байна. Түүний энэ эрчимтэй жин хаясан явдал үзэгчид төдийгүй мэргэжилтнүүдийг ангайлгаж, эрүүлээр турж чадсан эсэхэд нь эргэлзэж эхэлжээ. Гэвч Рэчелийн биеийн байдал маш сайн, бие сэтгэлийн хувьд шинээр төрсөн мэт эрч хүчтэй байна гэдгээ хэлсэн байна. АНУ-аас үүсэлтэй дэлхийн олон орны телевизүүд өөр өөрсдийнхөөр найруулан хийдэг уг тураах шоунд хэт илүүдэл жинтэй олон хүн орж, хүссэн хэмжээндээ хүртлээ турж байсан юм. Гэхдээ түүн шиг загвар өмсөгчийн хэмжээнд хүртлээ турж, дүр төрх нь танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн оролцогч олон биш.
Рэчел хэрхэн ийм үр дүнд хүрснийг үзэгчид мэдэхийг хүсч, түүнийг дасгалжуулж байсан фитнесийн болон хоол тэжээлийн мэргэжилтнүүд рүү олноороо хандаж байгаа ч тэдний арга нууц хэвээр үлджээ. Biggest Loser тэмцээнд Рэчелийн араас 100 кг жин хаясан Дэвид хэмээх 42 настай эрэгтэй орсон байна. Тэрээр шоуны эхэнд 185 кг байснаас 85 кг болтлоо туржээ.



Рэчел Фредериксон хэмээх 24 настай бүсгүй 118 кг-аас 48 кг хүртлээ турж, “Biggest Loser” тураах шоуны ялагч болжээ. Тэрээр телевизийн реалити шоунд оролцох хугацаандаа нийтдээ 70 кг буюу өмнөх биеийн жингийнхээ 60 хувийг хаяж, үзэгч олныг гайхашруулаад байна. Түүний энэ эрчимтэй жин хаясан явдал үзэгчид төдийгүй мэргэжилтнүүдийг ангайлгаж, эрүүлээр турж чадсан эсэхэд нь эргэлзэж эхэлжээ. Гэвч Рэчелийн биеийн байдал маш сайн, бие сэтгэлийн хувьд шинээр төрсөн мэт эрч хүчтэй байна гэдгээ хэлсэн байна. АНУ-аас үүсэлтэй дэлхийн олон орны телевизүүд өөр өөрсдийнхөөр найруулан хийдэг уг тураах шоунд хэт илүүдэл жинтэй олон хүн орж, хүссэн хэмжээндээ хүртлээ турж байсан юм. Гэхдээ түүн шиг загвар өмсөгчийн хэмжээнд хүртлээ турж, дүр төрх нь танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн оролцогч олон биш. Рэчел хэрхэн ийм үр дүнд хүрснийг үзэгчид мэдэхийг хүсч, түүнийг дасгалжуулж байсан фитнесийн болон хоол тэжээлийн мэргэжилтнүүд рүү олноороо хандаж байгаа ч тэдний арга нууц хэвээр үлджээ. Biggest Loser тэмцээнд Рэчелийн араас 100 кг жин хаясан Дэвид хэмээх 42 настай эрэгтэй орсон байна. Тэрээр шоуны эхэнд 185 кг байснаас 85 кг болтлоо туржээ.



0 Сэтгэгдэл
aaaa
uneheer lag ymaa
2014.02.10
























