Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тодорхой болзол биелүүлбэл Яценюк Украины Засгийн газрыг тэргүүлнэ

Украины сөрөг хүчний “Батькивщина” хөдөлгөөний тэргүүн Арсений Яценюк улс орноо аврахын тулд Засгийн газрыг тэргүүлж болох юм, гэхдээ хэдэн болзол тавьж байна гэжээ. Үүнд нь Засгийн газрын бүрэлдхүүнд сөрөг хүчний төлөөлөл оруулах, 2004 оны Үндсэн хуулийг сэргээн хэрэглэх гэсэн шаардлага орж байна.
“Бид өөрсдөдөө хариуцлага хүлээхэд бэлэн байна. Засгийн газарт сөрөг хүчний төлөөлөл оруулах юм бол би Засгийн газрыг тэргүүлэхэд бэлэн байна” гэж Яценюк мэдэгджээ.
Тэр бас “Энэ бол маш эрсдэлтэй алхам, гэхдээ миний улс төрийн карьерын тухай биш улс орны хувь заяа яригдаж байна. Тийм ч болохоор би улс орноо аврахын тулд нэр хүндээ алдахад бэлэн байна” гэжээ. Үндсэн хуулийн тухайд тэрээр “Үндсэн хуулийн тухайд бид 2004 оны Үндсэн хуулийг хэвээр сэргээх болно. Хэрэв Засгийн газрыг парламентад бүрдүүлбэл шүү дээ. Гагцхүү энэ засгийн газар гурван сар юм уу, гурван долоо хоног ажиллахгүй гэсэн баталгаа хэрэгтэй. Энэ Засгийн газарт тодорхой цаг хугацаагаар ажиллах боломж хэрэгтэй. Улс орноо парламент-ерөнхийлөгчийн тогтолцоонд шилжүүлэх сонгууль явуулах болно. Ийм тохиолдолд энэ нарийн төвөгтэй цаг үед шинэ Засгийн газар улс орноо удирдах ёстой” гэсэн байна.
Сөрөг хүчний удирдагч бас Украины ерөнхийлөгч Виктор Януковичийг “Хязгааргүй эрх мэдлээсээ татгалзахад бэлэн биш байна” гээд “Надад итгээрэй, энэ хүн өнөөгийн нөхцөл байдлаас гарахыг хүсэхгүй байна. Тэр сөрөг хүчнийг бутаргахыг хүсч, надад Ерөнхий сайдын алба амлаж байгаа юм” гэжээ.
Харин Арсений Яценюкийг Засгийн газрын тэргүүнд дэвшвэл сөрөг хүчний “Удар” бүлэглэл дэмжихэд бэлэн байна гэдгээ мэдэгджээ. “Удар”-ын депутат Валерий Пацкан телевизэд өгсөн ярилцлагадаа Виталий Кличкогийн хамтрагчид өнөөдөртөө Виктор Янукович төрийн тэргүүн байгаа цагт Засгийн газрын бүрэлдхүүнд орохгүй гэсэн байна.  
Украины ерөнхийлөгч Виктор Янукович нэгдүгээр сарын 25-нд Арсений Яценюкийг Засгийн газрын тэргүүн, “Удар”-ын тэргүүн Виталий Кличког ерөнхий сайдын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч болгох санал тавьсан ч Кличко   Засгийн газрын бүрэлдхүүнд орохгүй гэдгээ хоёр хоногийн дараа мэдэгдсэн юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан