АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ГЭДГИЙГ АН-ЫНХАН ДАХИН НОТЛОВ
Сонгуулийн дараа буюу 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээнийг монголын ард түмэн мартаагүй. Мартах ч учиргүй гэдгийг АН-ын удирдлагууд дахин сануулахаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хуралд АН-ын дарга Н.Алтанхуяг, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, З.Энхболд нар оролцов.

Хэвлэлийн хурлынхаа эхэнд 2008 оны долдугаар сарын 1-ний шөнө насанд хүрээгүй хүүхдүүдийг цагдаа нар толгой руу нь хайр найргүй бороохойдож байгаа болон гудамжинд буудуулж амиа алдсан хүний талаархи бичлэгийг үзүүллээ. Тухайн үед үймээнд оролцсон, МАХН-ын байрыг шатаасан гэх хэрэгт 275 залууг 12 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн хорих ялаар шийтгэсэн гээд энэ хэрэг явдалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Х.Тэмүүжин гишүүн хийсэн юм. Уг хэрэгт холбогдсон иргэдийг тухайн үед өмгөөлөх өмгөөлөгч ч олдохгүй, өмгөөлсөн хүнийх нь өмгөөлөх эрхийг нь хасах талаар яригдаж байсан гэдэг. Гэтэл одоо цагдаагийн дарга нарын хэргийг гаргаж тавихаар өмгөөлж хамгаалаад, биеийн байдал муу гэж сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж, өмгөөлж хамгаалж болох бүх аргыг хэрэглэж байгааг тэрээр ярьсан юм. Харин жирийн цагдааг барьж хориход тэдний ар гэрийнхнээс нь өөр хэн ч өмгөөлөөгүй байна. Цагдаагийн удирдлагуудыг хорих болоход албан үүргээ биелүүлж яваа төрийн цагдааг хорих нь гээд шуугидаг. Ер нь, цагдаагийн удирдлага л албан үүргээ биелүүлдэг, харин жирийн цагдаа шоронд орно уу, бэртэж гэмтсэн эсэх нь хэнд ч чухал биш бололтой. Ийм байдал долдугаар сарын 1-ний хэргийг хэлэлцэх шүүх хурлын үеэр ажиглагдсан нь нууц биш гэнэ.
Дээрх хэрэгт холбогдсон хүмүүсийн 96 хувьд нь хорих ял өгсөн байдаг. Гэтэл үүнээс бусад хэрэгт холбогдсон хүмүүсийн 52 хувь нь хорих ялаар шийтгүүлсэн байдаг гэсэн судалгаа гарсан аж.
Хэрэг хэзээ ч хуучирдаггүй гэсэн яриа бий. Тухайн үед онц байдал зарласнаас хойш таван хүн буудуулж амиа алдсан. Гадны хүчин зүйлээс үүдэлтэйгээр энэ ертөнцөөс одсон таван хүний амийг ард түмэн төрөөс нэхсээр. Гэвч буруутан өнөө хэр нь олдоогүй. Энэ асуудлын зангилаа хаана хүрч тайлагдах бол гэсэн хүлээлт иргэдэд бий. Магадгүй ирэх сонгуулиас өмнө аль нэг улс төрийн хүчин үүний учгийг тайлах байх гэж хохирогчдийн ар гэрийнхэн хүлээсээр.
АН-ынхан 2008 онд төрийн эрхэнд байсан Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил нар ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэдгийг ч хэлж байлаа.

0 Сэтгэгдэл