Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
“Японы Бетховен” хөгжим зохиодоггүй байснаа хүлээжээ
“Японы Бетховен” нэрээрээ алдаршсан хөгжмийн зохиолч Маморү Самүрагочи хүний зохиосон хөгжмийг өөрийнх хэмээн олон жилийн турш сонсогч олныг хуурч явснаа хүлээжээ. Дүлий атлаа хөгжмийн бүтээл туурвидаг гэдгээрээ суут Бетховентой харьцуулагдах болсон тэрээр 1990-ээд оноос Хирошимагийн симфони 1 хэмээх бүтээлээрээ нэрд гарсан юм. Гэвч одоо 50 настай хөгжмийн зохиолч үнэн хэрэгтээ 1996 оноос хойш хөгжим бичихээ больсон, өнгөрсөн хугацаанд өөр хүнд хөлсийг нь төлж хөгжим зохиолгоод өөрийн нэрээр гаргадаг байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ түүний өмнөөс хөгжмийг нь бичдэг зохиолч нууц хэвээр байгаа аж.
М.Самүрагочиг дөрвөн настайдаа төгөлдөр хуур тоглож сурч, арван настайдаа Бетховен, Бахын бүтээлүүдийг тоглодог байсан гэдэг. Тэрээр 35 настайдаа бүрэн сонсголгүй болсон ч хөгжмөө үргэлжлүүлэн бичсээр байгаа гэж ярьдаг байсан юм. Атомын бөмбөгдөлтөд өртөж амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулсан түүний Хирошима симфони 2003 онд ихээхэн хит болж, 100 мянган хувь зарагдаж байжээ.
“Японы Бетховен” нэрээрээ алдаршсан хөгжмийн зохиолч Маморү Самүрагочи хүний зохиосон хөгжмийг өөрийнх хэмээн олон жилийн турш сонсогч олныг хуурч явснаа хүлээжээ. Дүлий атлаа хөгжмийн бүтээл туурвидаг гэдгээрээ суут Бетховентой харьцуулагдах болсон тэрээр 1990-ээд оноос Хирошимагийн симфони 1 хэмээх бүтээлээрээ нэрд гарсан юм. Гэвч одоо 50 настай хөгжмийн зохиолч үнэн хэрэгтээ 1996 оноос хойш хөгжим бичихээ больсон, өнгөрсөн хугацаанд өөр хүнд хөлсийг нь төлж хөгжим зохиолгоод өөрийн нэрээр гаргадаг байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ түүний өмнөөс хөгжмийг нь бичдэг зохиолч нууц хэвээр байгаа аж. М.Самүрагочиг дөрвөн настайдаа төгөлдөр хуур тоглож сурч, арван настайдаа Бетховен, Бахын бүтээлүүдийг тоглодог байсан гэдэг. Тэрээр 35 настайдаа бүрэн сонсголгүй болсон ч хөгжмөө үргэлжлүүлэн бичсээр байгаа гэж ярьдаг байсан юм. Атомын бөмбөгдөлтөд өртөж амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулсан түүний Хирошима симфони 2003 онд ихээхэн хит болж, 100 мянган хувь зарагдаж байжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























