Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чехийн нийслэл Украины ерөнхийлөгч Януковичийг хүлээн авахгүй гэнэ

Чехийн нийслэл Прага хотын эрх баригчид Украины ерөнхийлөгч Виктор Януковичийг ирэх дөрөвдүгээр сард БНЧехУ-д айлчлахад нь оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Прага хотын захирагч Томаш Гудечек украины төрийн тэргүүнийг өөрийнхөө хотод царайг нь харахыг хүсэхгүй байна гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Прага хотын захиргаа Киев хотын төвд жагсаал цуглаан хийж байгаад гэмтэж бэртсэн хүмүүст тусламж болгож 500 мянган крон илгээхээ мэдэгдсэн байна.
Гудечекийн үгээр бол хотын удирдлага Януковичийг угтаж авахад очихгүй, хотынхоо дурсгалт газар Староместийн талбайд гадны хүндэт зочдыг угтдаг уламжлалт ёслол үйлдэхгүй гэнэ. Тэр бүү хэл “Янукович манай хотын Вацлав Хавелийн нэр бүхий нисэх буудалд ч газардах нь утгагүй” гэж хотын дарга хэлжээ.
Чехийн олон нийтийн хэдэн зуун зүтгэлтэн, хот мужуудын удирдлагууд, тамирчид, яруу найрагч, киноны найруулагчид өнгөрсөн долоо хоногт Чехийн Ерөнхийлөгч Милош Зерманд хандаж Украинд болж байгаа улс төрийн хямралтай холбогдуулан ерөнхийлөгчийн нь айлчлалыг өөрчлөх хүсэлт гаргасан юм. Чехийн олон нийт Януковичийг хүний эрхийг зөрчиж байна гэж буруушааж байгаагаа ийн илэрхийлжээ.
Харин Ерөнхийлөгч Зерман нь айлчлалыг өөрчлөхөөс татгалзсан байна.
Чехийн ерөнхийлөгч Зерман өнгөрсөн намар Вильнюст болсон “Дорнын түншлэл” дээд хэмжээний уулзалтын үеэр Киевт саатаж Украиныг Европын холбоонд нэгтгэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Харамсалтай нь энэ хэлэлцээрийг баталж амжаагүй байхад украиныг Европын холбоонд нэгтгэхийг дэмжигчдийн эсрэг  хүчний байгууллагынхан дайран орж сөргөлдөөн эхэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан