Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХОЙД СОЛОНГОСТ “АРДЧИЛСАН” СОНГУУЛЬ БОЛНО
Хойд Солонгосыг дарангуйлагч дэглэмтэй, хүн сонгох эрх байхгүй гэж ирээд элдэв янзаар дууддаг нь нууц биш. Үнэн хэрэгтээ Хойд Солонгос нь Хөдөлмөрийн намаар тэргүүлүүлсэн, улс төрийн дөрвөн хүчинтэй, олон намын системтэй улс гэдгийг мэдэх хүн цөөн. Энэ удаад ч Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг ээлжит удаагаа зүгээр нэг сонгосонгүй Хойд Солонгосын парламент болох Ардын дээд хурлын төлөөлөгчөөр сонгохоор нэр дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нөхөр Кимтэй өөр нэгэн нэр дэвшигч Ардын дээд хурлын суудлын төлөө шударга санал хураалтаар өрсөлдөнө. Энэ сонгууль нь ирэх сарын 9-нд болно.

Гэхдээ энд бас нэг “но” гараад байгаа бололтой. Учир нь нөхөр Ким Чен Уныг парламентад нэр дэвшүүлсэн 111 дүгээр тойргийн сонгогчдын дийлэнх нь армийн албан хаагчид юм байна. Нөхөр Кимийг нэр дэвшүүлсэн хурал дээр Солонгосын Ардын армийн улс төрийн ерөнхий удирдах газрын дарга Чве Рэн Хе, Ерөнхий штабын дарга Ли Ен Гиль, Батлан хамгаалахын сайд Чан Чон Нам нар үг хэлэхдээ “Нөхөр Ким Чен Уныг нэр дэвшүүлсэн нь манай улсын цэргийн бүх албан хаагчдын нэгдмэл хүслийг илэрхийлж байгаа юм” гэжээ.
Ингэснээр 111 дүгээр тойрогт шударга өрсөлдөөн явах уу үгүй гэдэг том асуудалтай тулгарч байгаа хэрэг юм.
Хойд Солонгосын парламент буюу Ардын дээд хурал нь 687 суудалтай. Гишүүд нь жил болгон нийслэл Пеньянд нэг удаа хуралдан улсын төсөв гэх мэт нэн чухал хуулиудаа баталдаг. Харин хуралдааны хооронд бүх эрх мэдэл Ардын дээд хурлын Удирдах зөвлөлийн гарт байдаг. Одоогоор энэ чухал байгууллагын дарга нь Ким Ен Нам байгаа аж.

0 Сэтгэгдэл