“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
ЦАГДАА АХ НАРТАА БАЯРЛАЛАА
Сар шинийн баярын амралтын гурван өдөр дуусч, ажил эхлэхэд цөөнгүй хүн “Энэ жил ёстой түгжирсэнгүй ээ” гэж ярихтай таарлаа. Хотын зах руу чиглэсэн автомашин их, хөдөлгөөн удааширсаар байхад л “түгжирсэнгүй” гэж хэлэх нь урьд урьдын жилүүдэд Цагаан сараар хэрхэн түгжирдэг байсныг тодотгох шиг. Ахмад настандаа очиж золгохоор гэрээс гараад хагас өдөр болоход хүүхэд багачууд нь унтаад, хүнд өгөх гэсэн бэлэгнээсээ идсэн гэж дуулдах. Ийм “агуу” түгжрэлийн дэргэд модон морин жилээ угтах Сар шинийн баяраар зам сэлүүхэн сайхан баярлалаа. Нэн ялангуяа хотын төвөөр Энхтайваны өргөн чөлөөнөөс бусад нь хөдөлгөөн удаашралгүй сайхан байв. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Хотын хүн ам, газар нутгийн дийлэнхийг эзэлдэг гэр хороололд ахмад настан олон байдаг тул төв хэсэг сэлүүхэн байж. Хоёрдугаарт, орон нутаг руу зорьсон хөдөлгөөн ихэсч, хотоос гадна замын түгжрэл үүссэн нь Улаанбаатарт түгжрэхгүй явах суурь болсон гэлтэй.
Мэдээж их хотын сая гаруй жолоочийн буруу үйлдлээс сэргийлэхэд замын цагдаа нарын хүчин зүтгэл багагүй нөлөөлсөн. Баяр, амралтын өдөр автобусны эгнээгээр автомашинууд чихэлдэн явахад тэд юу ч хэлээгүйгээр барахгүй шаардлагатай үед улаан гэрлээр гарахыг зөвшөөрнө. Сар шинээр нийслэлийн Замын цагдаагийн газрын 443 албан хаагч хоёр ээлжээр, уртасгасан цагаар ажилласан гэнэ. Ингэхдээ 214 цэгт төвлөрөн хөдөлгөөн зохицуулсан бөгөөд гэр хороололд ажилладаг болсон нь шинэлэг.
Авто замын хөдөлгөөний түгжрэл, удаашрал нь хэн нэг жолоочийн буруутай үйлдэл, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээс үүсэлтэй байдаг нь практикт нотлогдсон. Харин тэр бүхнээс цагдаа нар сэргийлж, осол аваарын үед шуурхай ажиллажээ. Мөн баярын үеэр “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг” томилогдон үүрэг гүйцэтгэсэн. Тэд Баянхошууны Хөтөлийн зам, нэгдүгээр хорооллын арын зам, Хилчин хотхоны зүүн тал, Дарь-Эхийн уулзвар зэрэг цөөнгүй газарт хөдөлгөөний урсгал тусгаарлах хаалт байршуулжээ. Ингэснээр урсгал сөрөх, хөдөлгөөн тасалж бусдын өмнүүр хөндлөн дайрах нь эрс буурсан хэрэг. Мөн Баянхошуу, гурав, дөрөвдүгээр хорооллын замыг шороогоор дүүргэж тэгшилсэн нь автомашины урсгалыг харьцангуй хурдасгах суурь болсон аж. Мөн замын хөдөлгөөний эрчим буурахгүй байхад “Улаанбаатар нэгтгэл” болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газрууд сайн ажилласныг дурдах нь зүйтэй. Шинийн хоёрны өдөр буюу энэ сарын 1-нд нийслэлд их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүссэн. Тиймээс Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг болон Хайлааст, Дарь-Эхийн хэт өгсүүр газарт давс, бодис цацаж үүсч болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлжээ.
Жил бүрийн Сар шинийн баяр ийм хурдаар “урсдаг” бол иргэдийн гомдол, бухимдал буурах нь мэдээж. Харин ч замын цагдаа, тохижилтын ажилтнууддаа талархах хүн цөөнгүй болох биз. Дашрамд дуулгахад, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс шинийн өдрүүдэд бүртгэгдсэн зөрчлүүдийг үл хэрэгсэх тухай мэдээлэл гарчээ. Гэвч энэ нь дүрмээ зөрчиж, бусдын эд хөрөнгөд халдаж, түгжрэл үүсэх шалтгаан болсон автомашинуудад хамааралгүй.
Зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчсонтой дүйцэх хөнгөн зөрчилд хамааралтай гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Хууль бол хууль, дүрэм бол дүрэм л байх учиртай.

0 Сэтгэгдэл