Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
Нельсон Мандела дөрвөн сая ам.долларын хөрөнгө үлдээжээ
Өмнөд Африкийн удирдагч агсан Нельсон Мандела 46 сая ранд буюу дөрвөн сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө үлдээжээ. Н.Манделагийн үлдээсэн 40 хуудас гэрээслэлийн бичигт заасны дагуу их удирдагчийн хүүхэд бүр 300 мянган ранд, түүний ойрын туслахууд 50 мянган ранд хүлээн авах юм байна. Мөн түүний хөрөнгийн нэлээд хувь нь Манделагийн гэр бүлийн санд шилжих ажээ. Түүнчлэн Н.Мандела өөрийн сурч байсан бүхий л шатны сургуульд тус бүрт нь 100 мянган ранд үлдээхээр гэрээсэлсэн байна. 2004 онд бичиж, 2008 онд засварласан Н.Манделагийн гэрээслэлийг ямартай ч үр хүүхэд, гэр бүлийнхнээс нь эсэргүүцэх хүн гараагүй байна. Н.Манделагийн үр хүүхэд, ач зээ нар эд хөрөнгийн маргаанаас болоод хоорондоо таарамжгүй байдаг нь олон нийтэд хэдийнэ ил болсон ч түүний сүүлчийн захиас, гэрээслэлийг эсэргүүцэн маргахыг хүсээгүй бололтой. 

95 насандаа таалал төгссөн удирдагч агсны хөрөнгө дунд Иоханнесбург дэх үнэтэй байшин,  хөдөө нутаг дахь даруухан сууц болон их удирдагчийн бичсэн “Long Walk to Freedom” номын зохиогчийн  болон худалдааны эрх зэрэг багтдаг аж.  
Хэдийгээр Н.Мандела дэлхий дахинаа алдраа дуурсгасан цуутай хүн боловч жинхэнэ удирдагч хүний ёсоор өөртөө хөрөнгө зоорь хурааж яваагүй нь энэ эгэл даруухан гэрээслэлээс нь харагдана хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан