УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
19 настай ч яг хоёр настай үеийнхээрээ үлджээ
Айфа Хатун яг л хөлд орох гэж байгаа бяцхан охин шиг, үргэлж хэн нэгэн
харж хандаж байхгүй бол ганцаараа хэд ч алхаж чаддаггүй. Гэвч тэр одоо
19 настай.
Ээжийнхээ энгэрийн тэмдэг мэт үргэлж зүүгдээстэй өдөр хоногуудыг өнгөрүүлэх энэ охин бүр хоёр настайдаа өсөлт нь зогсчээ. Охин 1994 онд төрсөн, хөлд орхоод удаагүй байхдаа л гэнэт өсөхөө больсон учир эцэг эх нь эмнэлэгт хандахад эмч нар түүнийг эргээд өснө гэж хэлсэн байна. Гэвч охин өссөнгүй, эмч нар ч оношоо өөрчилж, хорт хавдар, эсвэл гормоны гажиг гэлцдэг байж.
Ямартай ч охины амьдардаг Энэтхэгт энэ өвчнийг оношилж чадахгүй байсаар охин “том болжээ”. Одоо харин Айфагийн өсдөггүй шалтгааныг Лароны синдром хэмээн эрдэмтэд үзэж байна. Лароны синдром гэдэг генетикийн өвчнөөр дэлхий дээр 300 хүн бүртгэгдсэн байдаг аж. Ийм хүмүүсийн өсөлтийн фактор 1 хэмээх гормоны дутагдалтай байдаг нь шинэ эс үүсэх, өсөх процессыг дэмжиж чадахгүйд хүргэдэг байна. Гэхдээ энэ өвчний нэг давуу тал гэх үү гормоны өөрчлөлтөөс болоод ийм хүмүүс хэзээ ч хорт хавдар, чихрийн шижингээр өвчилдөггүй аж.
Хачирхалтай нь, Лароны өвчтэй хүмүүсийн бараг гуравны нэг нь Экуадорын өмнөп хэсгийн Ложа хэмээх газар байдаг гэнэ.
Лароны синдромтой хүмүүс насан туршдаа яг л нялх багынхаараа байсаар хөгширдөг гэнэ. Айфа гэхэд зөвхөн бие нь жижигхэн ч биш, хэл ярианы хөгжил ч хоёр настай үеийнх шигээ ээжийгээ “маа”, аавыгаа “баба”, дүүгээ “диди” гэх мэтчилэн дуудахаас хэтэрдэггүй аж.

Айфа шиг бас л өсөлт нь учир битүүлгээр зогссон Брүүк Гринберг хэмээх эмэгтэй АНУ-д байсан юм. Тэрээр яг л нялх хүүхэд шиг байсаар 20 насалж, өнгөрсөн аравдугаар сард нас барсан юм. Түүний өсөлт зогссон шалтгааныг эмч нар бас л тогтоож чадаагүй учир “X синдром” гэж нэрлээд л зогссон байна.

Брүүк Гринберг

Экуадорт амьдардаг Лароны синдромтой хүмүүс

Лароны синдромтэй эр хүүхдүүдтэйгээ
Айфа Хатун яг л хөлд орох гэж байгаа бяцхан охин шиг, үргэлж хэн нэгэн
харж хандаж байхгүй бол ганцаараа хэд ч алхаж чаддаггүй. Гэвч тэр одоо
19 настай. Ээжийнхээ энгэрийн тэмдэг мэт үргэлж зүүгдээстэй өдөр хоногуудыг өнгөрүүлэх энэ охин бүр хоёр настайдаа өсөлт нь зогсчээ. Охин 1994 онд төрсөн, хөлд орхоод удаагүй байхдаа л гэнэт өсөхөө больсон учир эцэг эх нь эмнэлэгт хандахад эмч нар түүнийг эргээд өснө гэж хэлсэн байна. Гэвч охин өссөнгүй, эмч нар ч оношоо өөрчилж, хорт хавдар, эсвэл гормоны гажиг гэлцдэг байж.

0 Сэтгэгдэл