Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
“Andry Birds”-ээр дамжуулан тагнадаг
Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Британийн Засгийн газрын харилцаа холбооны удирдах газар гэгч электрон тагнуул явуулдаг хоёр том байгууллагаас компьютер, таблет, ухаалаг гар утасны янз бүрийн программ хангамжаар дамжуулан мэдээллийг нууцаар цуглуулдаг тусгай арга боловсруулсан байна. Энэ тухай “The New York Times”, “The Guardian” сонины сэтгүүлчид экс тагнуул Сноудений мэдээг иш татан өгүүлжээ. Энэ хоёр сонины мэдээлснээр Америк ба Британийн тагнуулын албад ухаалаг гар утасны хэрэглэгчдийн талаарх нууцаар мэдээлэл цуглуулахын тулд 2007 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа гэнэ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд “Facebook”, “Flickr”, “LinkedIn”, “Twitter” гэх зэрэг олон нийтийн сүлжээг ашиглаад зогсохгүй “Andry Birds” гэх мэт олонд алдартай тоглоомыг ашигладаг юм байна.
Энэ хоёр орны тусгай албад нь жишээлэхэд “Andry Birds” тоглоомоор дамжуулан хэрэглэгчийн ярьсан утас, хүйс, улс төрийн үзэл бодол, зурвас зэргийг бүртгэн уншиж “Google Maps” ашиглан хаана явж байгаа тухай мэдээг тогтмол авч байдаг аж.
Энэ мэдэгдлийн талаар тайлбар хүсэхэд Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни нь “Америкийн тагнуулын албад зөвхөн аюулгүй байдалд заналхийлсэн хүмүүсийг тагнадаг” гэсэн бол Үндэсний аюулгүй байдлын агентлаг нь “Олон нийтийн сүлжээ, ухаалаг гар утсаар дамжуулан нууц мэдээлэл цуглуулах хөтөлбөрөөр жирийн америкчуудыг тагнадаггүй. Тагнуул ба сөрөг тагнуулын ажилд шаардлагатай, хуулийн зөвшөөрөгдсөн мэдээллийг л цуглуулдаг” гэжээ.

0 Сэтгэгдэл