Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
МАН........ Ч.Хүрэлбаатартаа хариуцлага тооцох нь
Говь-Алтай аймгийн орон нутгийн дахин сонгуульд МАН-ынхан ялагдсан гол шалтгаанаа тус аймгийн МАН-ын хорооны дарга Ш.Амгаланбаатар болон МАН-ын Баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын буруугаас болсон гэж дүгнэжээ. Энэ тухайгаа ч тэд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж зарласан.
Үүнээс үүдээд Говь-Алтайд болсон дахин сонгуулийн үеэр МАН-ын удирдах зөвлөлөөс Баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар очиж сурталчилгаа хийж ажилласан ч нэр дэвшигчдээ бараг бүгдийг нь ялагдуулсан учир түүнд хариуцлага тооцохоор болсон байна. Түүгээр ч тогтохгүй 2016 оны УИХ-ын сонгуулиар түүнд тойрог өгч оруулах эсэхийг намын дарга М.Энхболд ч нухацтай бодолцох ёстой гэдгийг холбогдох хүмүүс сануулсан байна.
УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Увс аймагт нэр дэвшээд сонгогчдод мөнгө тарааж, шадар туслахуудаа ялтан болгон байж иргэдийн саналыг худалдан авч байж УИХ-ын гишүүн болсон гэж өнөө хүртэл намынхаа чихнээс хонх уяж яваа Ч.Хүрэлбаатарт ийн намын шинэ удирдлагууд хариуцлага тооцох болжээ. Ийн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар намын удирдлагууддаа ч, эгэл гишүүддээ ч УИХ-ын суудал бөглөхөөс өөр нэмэргүй, хэл амны бай хэмээн таагүй хандаж эхэлж байгаа бололтой.
Говь-Алтай аймгийн орон нутгийн дахин сонгуульд МАН-ынхан ялагдсан гол шалтгаанаа тус аймгийн МАН-ын хорооны дарга Ш.Амгаланбаатар болон МАН-ын Баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын буруугаас болсон гэж дүгнэжээ. Энэ тухайгаа ч тэд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж зарласан.Үүнээс үүдээд Говь-Алтайд болсон дахин сонгуулийн үеэр МАН-ын удирдах зөвлөлөөс Баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар очиж сурталчилгаа хийж ажилласан ч нэр дэвшигчдээ бараг бүгдийг нь ялагдуулсан учир түүнд хариуцлага тооцохоор болсон байна. Түүгээр ч тогтохгүй 2016 оны УИХ-ын сонгуулиар түүнд тойрог өгч оруулах эсэхийг намын дарга М.Энхболд ч нухацтай бодолцох ёстой гэдгийг холбогдох хүмүүс сануулсан байна.
УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Увс аймагт нэр дэвшээд сонгогчдод мөнгө тарааж, шадар туслахуудаа ялтан болгон байж иргэдийн саналыг худалдан авч байж УИХ-ын гишүүн болсон гэж өнөө хүртэл намынхаа чихнээс хонх уяж яваа Ч.Хүрэлбаатарт ийн намын шинэ удирдлагууд хариуцлага тооцох болжээ. Ийн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар намын удирдлагууддаа ч, эгэл гишүүддээ ч УИХ-ын суудал бөглөхөөс өөр нэмэргүй, хэл амны бай хэмээн таагүй хандаж эхэлж байгаа бололтой.
0 Сэтгэгдэл
доржээ
тэгвэл таарна. алийн болгон намын нэр хүндийг доош татах гэсэн юм энэ хазгай хэлт
2014.01.28
























