Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
Украины прокурор “Евромайдан”-ы 35 хэргийг хаалаа

Украины прокурор тус улсын нийслэлд 2013 оны арваннэг, арванхоёрдугаар сард болсон евроинтеграцын талынхны эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан, оролцсон хүмүүст үүсгээд байсан 35 хэргийг хаахаар шийдвэрлэсэн байна. “Үүнээс гадна 18 хүнд үүсгээд байсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор хянан үзэхээр буцаалаа. Тэдний хоёрын нь хэргийг өнөөдөр Шевченкогийн районы шүүхэд хэлэлцэх байссан юм” гэж Киевийн прокурорын газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Яна Соболеская мэдэгджээ.
Харин “Евромайдан”-ы хоёрдугаар үе болох нэгдүгээр сарын 19-нөөс эхэлсэн “ардчиллын эсрэг дарангуйллын хууль” гээчийг эсэргүүцэж жагсагчдаас баривчилсан хүмүүсийн тухайд ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна.
Одоо ч гэсэн Киевийн төвд эсэргүүцлийн жагсаалд оролцогсод, хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн болсоор байгаа юм. Сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Януковичийг огцрох, ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байгаа бол Ерөнхийлөгч Янукович сөрөг ч хүнчий “Батькивщина”-гийн тэргүүн Арсений Яценюкийг Ерөнхий сайд болж засгийн газрыг тэргүүлэх санал тавиад байгаа юм. Мөн евроинтеграцид нэгдэх санал тавьж жагсч цуглан эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас хууль сахиулагчдад саатуулагдсан бүх хүнийг суллаж өршөөл үзүүлэхээ амлаад байна.

0 Сэтгэгдэл