Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
Барьцаалагдсан хүмүүсийн төлөө мөнгө төлөхгүй байхыг НҮБ-аас уриалав
Үймээн самуунтай газар явж байгаад хэт даврагсдад барьцаалагдсан хүмүүсийн төлөө их хэмжээний мөнгө төлөхгүй байхыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс улс орнуудад хандан анхаарууллаа. Энэ талаар Аюулгүйн зөвлөлөөс тогтоол гаргаж,  улс орнуудад шахалт үзүүлж эхлээд байна. Барьцаалагдсан хүмүүсийн төлөө мөнгө төлөх нь хэт даврагсад, алан хядах бүлэглэлүүдийн мөнгө олж, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх гол арга зам болоод байгаа учир террористуудыг дэмжье гээгүй бол барьцааны мөнгө өгөхгүй байх хэрэгтэй гэж НҮБ анхааруулж байгаа юм.  НҮБ-ын тооцоогоор Аль-Кайда бүлэглэлийнхэн өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд ийм замаар 105 сая ам.доллар олсон байна.
Сүүлийн үед Йемен, Сири, Нигер зэрэг дайн дажинтай байгаа орнуудад гадаадын иргэдийг барьцаалж, Засгийн газраас нь мөнгө нэхэх явдал гарч байгаа юм. Гурван жилийн өмнө Нигерт барьцаалагдсан Францын дөрвөн иргэнийг өнгөрсөн аравдугаар сард суллахын тулд тус улсын Засгийн газраас 20 сая евро төлсөн гэдэг мэдээлэл байгаа. Гэхдээ Засгийн газар мөнгө төлсөн гэдгийг үгүйсгэж байгаа юм.  
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
ed nar ***** yum uu hunii ami nas boddoggui yum uu
Хамгийн их уншсан